• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хонконг "Нэг бүс нэг зам"-ын үр өгөөжийг хүртэх ёстой

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-09-29 14:27:54

28-нд Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн дарга Лян Жэн-Ин: Үндэсний олон улсын банк санхүүгийн төвийн хувьд Хонконг "Нэг бүс нэг зам"-ын санаачилгын санхүүгийн үйлчилгээний эрэлт хэрэгцээний боломжийг ашиглах ёстой. Хонконгийн санхүүгийн үйлчилгээний салбарууд үндэсний хөгжлийн алтан боломжийг ашиглан, Хонконг болон үндэсний бүтээн байгууллалтын ирээдүйд хүчин зүтгэлээ оруулахыг хүсэж байна гэлээ.

Лян Жэн-Ин мөн өдөр Хонконгийн банк санхүүгийн салбарын үндэсний баярын 67 жилийн ойн үдэшлэгт оролцож үг хэлэхдээ, үндэсний эдийн засаг тогтвортой хөгжих нь Хонконгийн эдийн засаг, банк санхүүгийн үйлчилгээний салбарын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг гэлээ.

Тэрээр, "Нэг бүс нэг зам" төслийн зам дагуух орнуудын хөгжлиийг дагалдан банк санхүүгийн үйлчилгээний эрэлт хэрэгцээ ч тасралтгүй нэмэгдэх болно. Олон улсын санхүүгийн төв, Азийн хамгийн том хөрөнгийн удирдлагын төв болсны хувьд Хонконг үндэсний бодлогын банк санхүүгийн эрэлт хэрэгцээний алтан болмжийг атгаж, юаний үйлчилгээ, хөрөнгийн удирдлага, хөрөнгө босгох зэрэг үйлчилгээ багтаасан үйлчилгээг хөгжүүлэх ёстой гэлээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе