• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БРИКС-ын орнууд бол дэлхийн эдийн засгийн чухал хөдөлгүүр юм

CRI       (GMT+08:00) 2016-09-30 11:00:06

"БРИКС-ын орнууд бол дэлхийн эдийн засгийн өсөлтийн чухал хөдөлгүүр юм. БРИКС-ын орнууд олон улсын засаглалын системийн өөрчлөлт шинэчлэлтийг урагшлуулахад идэвхтэй хувь нэмрээ оруулахыг хүсэн хүлээж байна" гэж Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Гэн Шуан 29-нд хийлгэсэн хэвлэлийн бага хуралд хэлжээ.

ОУВС-гийн байгууллагын ерөнхий захирал Кристине Лагарде 28-нд, Хятад болон Энэтхэгийн эдийн засгийн өсөлт харьцангуй сайн байна. Энэ онд Хятад улсын эдийн засаг 6 хувь орчмоор нэмэгдэж, Энэтхэгийн эдийн засгийн өсөлт 7 хувиас давах төлөвтэй байна. Бразил болон ОХУ-ын эдийн засагт сэргэн нэмэгдэх шинж төлөв ажиглагдаж байна гэж тэмдэглэжээ. Энэ нь ирэх сард Энэтхэгийн Гоа-д нээгдэх БРИКС-ын орнуудын дээд хэмжээний уулзалт юуг харуулж байна вэ? гэсэн сурвалжлагчийн асуултанд Гэн Шуан хариулахдаа, "БРИКС-ын орнууд бол дэлхийн эдийн засгийн өсөлтийн чухал хөдөлгүүр нь юм. ОУВС-гийн байгууллагын төсөөлөл үүнийг давтан гэрчиллээ. Дэлхийн эдийн засгийн сэргэлт буурай, тэнцвэргүй байгаа нөхцөл байдалд БРИКС-ын орнууд хөгжлийн асар их боломжтой, сайн сайхан мөртөө хойшлох тусмаа сайжрах хэтийн төлөвтэй байгаа нь дэлхийн эдийн засагт оруулах дутагдаж болшгүй хувь нэмэр юм" гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе