• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Орост сүрдүүлэг хийж буйг буруушаав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-09-30 10:31:22

29-нд Оросын гадаад хэргийн яам болон батлан хамгаалахын яам, Америкийн төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгчийн "Орос, Сирийн хэт даврагчдын халдлагад өртөж мэднэ" гэсэн яриатай холбогдуулан энэ бол террорист этгээдийн Орост явуулах заналхийллийг дэмжиж байгаа явдал юм" гэж зэмлэжээ. Оросын хэвлэлүүдэд мэдээлснээр, Америкийн төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби 29-нд хэвлэлийнхэнд хандан хэлэхдээ, "Сирийн дотоодын дайн хэрэв үргэлжилж, Сирийн дотоодын хэт даврагч байгууллага үйл ажиллагаагаа өргөтгөхөд хүрвэл Оросын хотууд, нисэх онгоц зэрэг Оросын ашиг сонирхолтой холбоотой объект дайралтад өртөж, Орос аргагүйн эрхэнд Сирид суугаа цэргүүдийнхээ цогцсыг эх орондоо авчрахад хүрнэ" гэжээ.

Үүнтэй холбогдуулан Оросын гадаад хэргийн яамны орлогч сайд Сергей Рябков хэлэхдээ, Жон Кирбийн хэлсэн үг нь сүрдүүлэг, эцсийн тулгасан шинжтэй байна. Энэ нь Америк үүнээс өмнө Сирийн асуудлыг зохицуулах Орос Америкийн тохиролцсон хэлэлцээрийг хэрэгжүүлэх бэлтгэл хийгээгүйг харуулж байна. Харин Жон Кирбийн хэлсэн үгээр террорист этгээдэд "дохио өгч байгаа явдал" юм гэжээ. \Ренчинсоо\
 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе