• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өмнөд Хятадын тэнгисийн маргааныг энхийн арга замаар зохицуулахыг уриалав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-09-30 10:34:24

Вьетнам улсын дарга Тран Дай Куанг 29-нд нийслэл Ханойд айлчилж очсон Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутертетэй уулзлаа. Хоёр орны удирдагчид энхийн арга замаар Өмнөд Хятадын тэнгисийн зөрчил маргаанаа зохицуулахыг онцолжээ.

Вьетнамын засгийн газрын сайтын мэдээлснээр, хоёр орны удирдагчид Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаарх ярианы үеэр бүс нутгийн энх тайван, аюулгүй тогтвортой байдлыг ахиулахаа амлаад, тэвчээртэй байж, энхийн арга замаар зөрчил маргаанаа зохицуулахыг талуудад хандан уриалжээ.

Родриго Дутерте 28-ны шөнө Ханой дахь Вьетнам дахь Филиппинчуудтай уулзахдаа, "10-р сард болох Филиппин болон Америкийн цэргийн сургуулилт бол хоёр талын эцсийн удаагийн цэргийн нэгдсэн сургуулилт юм гээд Филиппин болон Америкийн цэргийн холбооны харилцаа өөрчлөгдөхгүй, гэвч хоёр тал худалдааны шинэ холбоог байгуулна" гэж онцолжээ. \Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе