|
|
||
ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн Лю Юньшань 1-ий өдөр Улаанбаатар хотноо Монгол улсын Ардын намын дарга, Улсын их хурлын дарга Миегомбын Энхболдтой уулзав.
Лю Юньшань юуны өмнө Энхболдод Ши Жиньпин даргын мэндчилгээг дэвшүүлэв. Тэрээр хэлэхдээ, БНХАУ-ын үндэсний баярын үеэр урилга авч, Монгол улсад айлчилж байгаадаа маш баяртай байна. Хятад Монгол бол сайн хөрш, сайн анд, сайн түнш юм. Элгэмсэг, үнэнч, хөнгөлөлттэй багтаамжтай байх бол Хятад улс эргэн тойрны улс орондоо хэрэгжүүлдэг дипломат харилцааны баримтлал юм. Дарга Ши Жиньпин 2014 онд Монгол улсад айлчлан, Монгол улсын удирдагчидтай олон нийтлэг ойлголтод хүрч , хоёр орны харилцааны хөгжлийн чиглэлийг заасан байна. Хятад Монгол хоёр орон стратегийн өндөрлөг болон алсын харцаар хоёр орны харилцааны чиг хандлагыг эзэмшин, харилцан дэмжиж, хоёр орны удирдагчдын тохиролцсон нийтлэг ойлголцлыг хурдтай биелүүлэн, "Нэг бүс нэг зам" санаачилга болон "Талын зам" санаачилгын стратегийг уялдуулж, худалдаа эдийн засгийг харилцан хөнгөлөлттэй байлган, хүмүүнлэгийн солилцоог эрчимжүүлж, Хятад Монголын иж бүрэн стратегийн түншийн харилцааны хөгжлийг улам өндөр амжилтад хүргэх ёстой гэжээ.
Лю Юньшань хэлэхдээ, нам хоорондын харилцаа бол хоёр орны харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг юм. ХКН Монголын улс төрийн намтай солилцоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн байна гэжээ.
Хоёр тал хүмүүнлэгийн солилцоог цаашид эрчимжүүлж, Хятад Монголын найрамдлыг ард иргэдийн сэтгэл зүрхэнд шингээн, үеийн үе уламжлахыг хүсэж байна гэж Лю Юньшань хэлэв.
М. Энхболд Лю Юньшаниар дамжуулан Ши Жиньпин даргад дотнын мэндчилгээ хүргэсэн бөгөөд БНХАУ байгуулагдсан 67 жилийн ойд цогтой халуун баяр хүргэж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр хэлэхдээ, Монгол Хятад хоёр орны дээд зиндааны хэлхээ холбоо улам нягтарч, хоёр орны тал бүрийн стратегийн түншлэлийн харилцааг байгуулсан бөгөөд хөгжлийн төвшин тасралтгүй дээшилж, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчтэй ахиулж байна. "Нэг бүс нэг зам" санаачилгын хүрээнд Монгол Хятадын томоохон төслүүдийн хамтын ажиллагаа болон Монгол Хятад Орос гурван талын стратегийн хамтын ажиллагааг ахиулахыг Монгол улс дээд хэмжээнд чухалчилж байна. ХКН-тай найрсаг солилцооны харилцаагаа үргэлжлэн эрчимжүүлэхийг Монголын ардын нам сайшаан дэмжиж байна. Одоогоор Монголын улс төр, эдийн засгийн хөгжил хамгийн зангилаа үе шатандаа явж байна, Хятадын талын нандин дэмжлэг, Монгол Хятадын хамтын ажиллагааны нөөц хүчнийг хамтдаа хөгжүүлэхийг хүсэж байна. Энэ удаагийн айлчлал Монгол Хятадын найрамдлыг цаашид бэхжүүлж, хоёр орон, хоёр ард түмэнд илүү үр өгөөж хүртээнэ гэдэгт итгэж байна гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |