• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Цэгээ боомт соёл аялал жуулчлалын үйлсийн хөгжлийг түргэтгэж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-10-01 16:08:38

Цэгээ боомт аялал жуулчлалын 4А зэрэглэлийн бүс байгуулах төлөвлөгөөг албан ёсоор хэрэгжүүлж, соёл, аялал жуулчлалын салбарын хөгжлийг түргэтгэж байгаа тухай тус боомтын эдийн засгийн хөгжлийн бүсийг удирдах зөвлөлийн орлогч дарга Же Бинь саяхан манай радиод ярилцлага өгөхдөө хэллээ. 

Тэрээр: Боомтын эдийн засгийн хөгжлийн хэв загвар, үйлдвэрлэлийн бүтцийг өөрчилж сайжруулахын тулд сүүлийн хэдэн жил Цэгээ боомт зөвхөн нүүрс импортлох бус, цаашлаад Чингисийн талбай, хөгжимт усан оргилуур, усан дэлгэцтэй оргилуур, музей, спортын ордон, зэрэг соёл, аялал жуулчлалын салбарын дэд бүтцийн олон шинэ төсөл хэрэгжүүлж, зарим нь нэгэнт ашиглалтад орсон гэв. 

Цэгээ боомт ӨМ-ын Алшаа аймгийн тооройн үзэмжит бүсээ 80 км, Сов нуураас 30 км зайд орших Хятадын умардад нээлттэй хөгжих чухал "цонх" газруудын нэг бөгөөд сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын өвөрмөц нөөцөө ашиглан, улам бүр олон жуулчдыг хүлээн авснаас зөвхөн 2015 онд гэхэд давхацсан тоогоор 100 мянган жуулчныг хүлээж авчээ.\Д.Хүчитбаатар\

1 2 3 4 5
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе