|
|
||
ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын дарга Лю Юньшань орон нутгийн цагаар 10-р сарын 1-нд Улаанбаатарт Монгол Улсын ерөнхий сайд Ж. Эрдэнэбаттай уулзав.
Лю Юньшань, Хятад, Монгол хоёр орон уул усаараа залгалдсан найрсаг хөрш юм. Хоёр орны удирдагчдын дотнын анхаарал халамжлал болон хоёр талын хамтын хүчин зүтгэлээр Хятад, Монголын харилцааны хөгжил сайн сайхан чиг хандлагатай болж, дээд зиндааны харилцаа нягтшин, ажил хэрэгч хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт зохицуулалт ба харилцаа холбоотой ажиллаж байна гэв.
Тэрээр: Монголын талтай үргэлжлэн хичээн зүтгэж, хоёр орны иж бүрэн стратегийн түншийн харилцааны агуулгыг улам баялаг болгож, хоёр орны ард түмэнд нэн сайн ашиг тус бүтээхэд Хятадын тал бэлэн байна. Нэгд, хоёр орны удирдагчид, парламент, засгийн газар, улс төрийн нам, орон нутаг хоорондын найрсаг харилцааг дэмжиж, шат бүрийн харилцаа солилцоог нягтруулан, Хятад, Монголын стратегийн холболт шинэ шатанд ахихыг урагшлуулах. Хоёрт, "гурван хэмжээст бөгөөд нэгэн цогц, ерөнхийд нь урагшлуулах" арга замын ёсоор том төслүүдийн хамтын ажиллагаа шинэ ахиц хийхийг урагшлуулах. Хятадын тал, Торгоны замын хөгжлийн сан нь "Нэг бүс нэг зам" санаачилгын хүрээнд Монголын талтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг дэмжинэ. Гуравт, харилцан ашигтай хамтдаа амжилтад хүрэх зарчим баримталж, арга зам алсын хараагаа өргөтгөн, харилцан нөхөх давуу талаа хэрэгжүүлж, сайн сайхан, тогтвортой хөрөнгө оруулалтын орчин бүрдүүлж, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаанд шинэ онцлог бүтээх. Дөрөвт, хүмүүнлэгийн харилцааны орон зайгаа улам өргөтгөж, хамтын ажиллагааны боломжийг гүйцэд ашиглан, хоёр орны иргэд хоорондын найрсаг сэтгэлгээг нэмэгдүүлж, иргэд хоорондоо сэтгэл холбоотой байх шинэ байдлыг бий болгох эдгээр болно гэжээ.
Ж. Эрдэнэбат Монгол, Хятад хоёр орны урт удаан хугацаанд баримталсаар ирсэн найрсаг хамтын ажиллагааны харилцааг өндрөөр үнэллээ. Тэрээр, Ши Жиньпин даргын дурдсан "Нэг бүс нэг зам", хөрш орнууд дэд бүтцээр түншлэх, олон улсын эрчим хүчний сүлжээний бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт ба үйлдвэрлэх хүчний хамтын ажиллагаа зэрэг хамтын ажиллагааны санаачилгуудыг Монголын тал дээд хэмжээнд чухалчилж байгаа бөгөөд идэвхтэй оролцоход бэлэн байна. Хятадын засгийн газар болон ард түмнээс урт удааны хугацааны туршид олгосон харамгүй тусламжид Монголын тал талархаж байна. Цаашид ч Хятадын талын тус дэмжлэгийг хүртэж, хоёр талын уурхай ашигт малтмалын нөөцийг нээн ашиглах, дэд бүтцийн бүтээн байгуулалт, валют солилцох хэмжээгээ өргөтгөх, хөдөө, мал аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах, транзит тээвэр, олно улсын боомт нэмж нээх зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, Монгол Хятадын иж бүрэн стратегийн түншийн харилцааны хөгжилд шинэ хөдөлгөх хүч нэмэрлэхийг хүсэж байна гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |