|
|
||
Монгол улсад албан ёсны айлчлал хийж буй ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын дарга Лю Юньшань 1-ний өдөр Улаанбаатар хотод Хятад Монголын соёлын хамтын ажиллагаа буюу "Хятадын кино театр"-ийн нээлтийн ажиллагаанд оролцжээ.
Орон нутгийн цагаар 1-нд, Лю Юньшань Монгол улсын TV5 телевизэд очиж, Хятад Монгол хоёр орны кино телевизийн солилцооны танилцуулгыг сонссон бөгөөд Хятадын кино телевизийн халх аялгуугаар дуу оруулах төвд тууз хайчилж, "Хятадын кино театр" соёлын арга хэмжээг албан ёсоор эхэлснийг мэдэгдэв.
Лю Юньшань газар дээр богино илтгэл тавиад, хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажлыг эрчимжүүлэх нь соёл иргэншлийн хоорондох гүүр болох, хүмүүсийн хэлхээ холбоог улмаар ойртуулах, нийтлэг ойлголтыг нэгтгэх талаар чухал үүрэг гүйцэтгэдэг. Иймээс хоёр орны хэвлэл мэдээллийнхнийг урамшуулан, хэвлэл мэдээлэл, кино телевизийн соёлын бүтээгдэхүүнийг цаашид ахиулж, механизмын чанартай солилцоог эрчимжүүлэн, хоёр орны найрамдалд илүү хувь нэмэр оруулах ёстой юм гэжээ.
Дараа нь, Лю Юньшань Хятад Монголын хүмүүнлэгийн солилцооны фото зургийн үзэсгэлэн, TV5 телевизийн студитэй танилцжээ.
\Ренчинсоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |