|
|
||
ДХБ саяхан олон улсын худалдааны өсөлтийн төсөөллийг бууруулсантай холбогдуулан Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч 10-р сарын 1-нд хэлсэн үгэндээ, энэ нь дэлхийн эдийн засаг тааруу байгаагаас шалтгаалсан юм. Хятад улс бол олон улсын худалдааны сэргэлтийг ахиулахад идэвхтэй "хувь нэмэр оруулагч" байсаар ирсэн гэжээ.
9-р сарын 27-нд ДХБ худалдааны хэтийн төлөвийн тайлан нийтлэхдээ, 2016 оны дэлхийн бараа бүтээгдэхүүний худалдааны хэмжээний өсөлтийг 4 сард 2.8 хувиар нэмэгдэнэ гэж төсөөлж байснаа доошлуулаад 1.7 хувь болгож, энэ нь Хятад улс, Бразиль зэрэг хөгжиж буй эдийн засгийн цогцуудын эдийн засаг худалдааны өсөлт удааширсан, түүнчлэн хойд Америкийн импорт буурснаас шалтгаалсан гэжээ.
Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, ДХБ-ын үзсэн дэлхийн бараа бүтээгдэхүүний худалдааны өсөлт удааширсны шалтгаан олон талтай юм. Дэлхийн эдийн засгийн сэргэлт тааруу байгаа нь дэлхийн худалдаа удааширсны гол шалтгаан бөгөөд олон улсын санхүүгийн зах зээлийн донсолгоо дэлхийн худалдааны сэргэлтийн тогтворгүй байдлыг нэмэгдүүлж, худалдааг эсэргүүцэх үзэл газар авсан нь улс орнуудын худалдааны бодлого дотоодынхоо худалдааг илүү бодолцох болгож, улмаар худалдааг ивээх үзэл өргөжиж байна гэжээ.
Тэрээр: Хятадын гадаад худалдааны өсөлт сүүлийн жилүүдэд хэдийгээр зохих хэмжээгээр удааширсан боловч дэлхийн гол гол эдийн засгийнхаас сайн байна. Үүний зэрэгцээ Хятад улс бол олон улсын худалдааг ивээх үзлийн гол "хохирогч" юм. Хятад улс дэлхийн улс орнуудын хамт цаашид ч олон улсын худалдааг чөлөөтэй болгох үзэл ойлголт баримтлан, гадагш нээлттэй хөгжихөө улам өргөтгөн, худалдаанд тус дөхөм үзүүлэх түвшнээ нэмэгдүүлж, "Их-20"-ын Ханжөүгийн дээд уулзалтын нийтлэг ойлголтыг идэвхтэй хэрэгжүүлэн, аливаа хэлбэрийн худалдааг ивээх үзлийг эрс эсэргүүцэж, дэлхийн худалдаа тааруу байдлаасаа даруй гарахыг хамтдаа ахиулж, дэлхийн худалдаа тогтвортой өсөн нэмэгдэхийг ахиулах болно гэжээ.
\Уртнасан.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |