• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Нэг бүс нэг зам" байгуулалтын ахиц, үр дүн товлосон хугацаанаас хурдтай хөгжиж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-10-04 16:30:35

"Нэг бүс нэг зам" санаачилгыг дэвшүүлснээс хойш гурван жилийг үдээд байна. 3 жилийн турш, зам дагуух бэлэг тэмдгийн чанартай төслүүд аажмаар хэрэгжиж, уг байгуулалтын ахиц, үр дүн нь урьдчилсан төсөөллөөс хурдтай байна. Хятад улс болон зам дагуух орнууд "Нэг бүс нэг зам" байгуулалтын ахицыг урагшлуулах явцад, хамтран ажиллаж, хамтаар ашиг хүртэхийг биелүүлсэн" гэж мэргэжилтнүүд үзэж байна.
 2013 оны 9-р сард Казахстанд айлчилж очсон Хятад улсын дарга Ши Жиньпин гүн гүнзгий алс хэтийн ач холбогдолтой нэгэн удаагийн лекц тавих үеэрээ "Торгоны замын эдийн засгийн бүс"-ийг хамтаар байгуулах чухал санаачилгыг дэвшүүлсэн юм. Ши Жиньпин хэлэхдээ,
 "Европ, Азийн орнуудын харилцаа холбоог улам нягтруулахын тулд харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлж, хөгжлийн өргөн уудам орон зайг бий болгох хэрэгтэй. Бид инновацийн хамтын ажиллагааны хэв загварыг ашиглан, "Торгоны замын эдийн засгийн бүс"-ийг хамтаар байгуулна. Энэ бол зам дагуух орнуудын ард түмэнд үр ашиг хүртээх том үйлс юм" гэжээ.

Ши Жиньпин дарга үүнээс нэг сарын дараа Индонезод айлчлан, Индонезийн парламентад чухал илтгэл тавихдаа "АСЕАН-ы орнуудтай тэнгисийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, "21-р зууны тэнгисийн торгоны зам"-ыг хамтаар байгуулахад Хятад улс бэлэн байна" гэж онцолсон юм.

"Нэг бүс нэг зам" байгуулалт нь Европ, Азийн эх хуурай газрыг дамнан, нийт 4 тэрбум 400 сая гаруй хүн ардыг хамарч, эдийн засгийн нийт хэмжээ 23 триллион ам долларт хүрсэн нь дэлхийн 63 болон 29 хувийг тус тус эзэлж байна. "Нэг бүс нэг зам" стратеги нь Хятадын дунд урт хугацааны нээлттэй хэлбэрийн эдийн засгийн тогтолцооны байгуулалт болон эдийн засгийн гадаад харилцааны дээд зиндааны зураг төсөл төдийгүй, дэлхийн хамтран ажиллаж, хамтаар хожих "Хятадын төсөл"-ийг цаашид ахиулахад тустай юм" гэж шинжээчид үзэж байна.
Саяхан НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ү Хунбүө хэлэхдээ "Нэг бүс нэг зам"-ын санаачилга болон 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөр нь ижил хэтийн зорилт, үндсэн зарчимтай байж, НҮБ-ын тогтвортой хөгжлийн зарчмыг биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна" гэв.

"Нэг бүс нэг зам"-ын гол үзэл баримтлал нь хамтран ажиллаж хамтаар хүртэх, хамтын хөгжил цэцэглэлтийг биелүүлэх, энх тайван, хамтын ажиллагаа, нээлттэй, уужуу багтаамжтай, харилцан итгэлцэл, ойлголцол болно. Энэ нь 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн үндсэн өртгийн үзэлтэй нийцэж байгаа юм. Түүнчлэн, нэг бүс нэг замд дурдсан хамтын ажиллагааны тэргүүлэх 5 салбар, тухайлбал бодлогын талаарх хэлхээ холбоо, тоног төхөөрөмж, худалдаа, хөрөнгө санхүү, иргэдийн харилцан ойлголцлыг нэвтрэлцэх нь бидний тогтоосон тогтвортой хөгжлийн 17 зорилттой салшгүй харилцан холбоотой юм" гэв.

Өдгөө 100 гаруй улс орон, олон улсын байгууллага "нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад оролцож, Хятад улс зам дагуух 30 гаруй улс оронтой "нэг бүс нэг зам"-ын хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бөгөөд 20 гаруй улс оронтой олон улсын үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа өрнүүлж, НҮБ зэрэг олон улсын байгууллага идэвхтэй оролцож байна. Азийн хөрөнгө оруулалтын банк, Торгоны замын сангаар төлөөлөл болгосон банк санхүүгийн хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч, нөлөөлөх хүчин бүхий олон төслүүдийг хэрэгжүүлж байна.
Хятадын хөгжил шинэчлэлийн үндэсний хорооны хэвлэлийн төлөөлөгч Жао Чэньшинь, "нэг бүс нэг зам"-ын байгуулалт нь дэд бүтцээр холбох, эх газар, хуурай тэнгисийг холбосон гарц байгуулах, үйлдвэрлэлийн хүчний хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хөрөнгө оруулалт худалдааг өргөтгөх талаар нааштай үр дүнд хүрч байна" гэв.

"Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын тухайд Орос, Монгол нэгэнт боомтын хамтын ажиллагааны бүдүүвч хэлэлцээрт гарын үсэг зурж, Хятадын Монголын хилийн Өлзий боомтыг нээсэн. Ази Европын эх газрын шинэ гүүрийн эдийн засгийн коридорын тухайд "Хятад, Европын галт тэрэгний брэндийн төлөвлөгөө"-г боловсруулж, Хятад, Европ хоорондын галт тэрэгний ачаа тээвэрлэлт, ложистикийн брэндийг бий болгохыг зорьж байна. Хятад-Төв Ази, Баруун Азийн эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтын талаар, Хятад-Киргиз-Узбекистан чиглэлийн төмөр замын Узбекистаны хил дэх "Ангрен-Папп" чиглэлийн төмөр замын хонгил ашиглалтад орж, Тажикстаны хил дэх "Вахдат-Дайя Бэй" чиглэлийн төмөр замын гүүрэн хонгилын төслийн анхны хонгил нь ашиглалтад орсон. Хятад-Төв өмнөд Хойгийн эдийн засгийн коридорын тухайд, Жакарта-Бандунг чиглэлийн хурдны галт тэрэгний төслийн эхний шатны барилга эхэлж, Хятад-Лаосын төмөр замын байгуулалт урагштай явагдсаар байна. Харин Хятад-Пакистаны эдийн засгийн коридорын тухайд, Пакистаны Каракорум авто замын 2 үе шатны барилга, Карачийн хурдны авто замын барилга эхлээд байна. Түүнчлэн Бангладеш-Хятад-Энэтхэг-Мьянмарын эдийн засгийн коридорын тухайд дөрвөн орон хамтран Хятадын талын дэвшүүлсэн тайланг судлан, хэлэлцэж дууссан. 21-р зууны тэнгисийн торгоны замын тухайд, Шри Ланкын Коломбо гарамын хотхоны барилга сэргэж, Грекийн Пирей гармын хувьцааг худалдан авах төсөл бүрмөсөн дуусгавар болсон зэргийг дурдаж болно" гэжээ.

Одоогийн байдлаар хоёр талт үйлдвэрлэлийн хүчний олон төрлийн хамтын ажиллагааны сангийн цар хэмжээ нь нэгэнт 100 тэрбум ам долларыг давжээ. Хятадын аж ахуйн нэгжүүд "нэг бүс нэг зам" дагуух улс орнуудтай хамтран хамтын ажиллагааны 46 бүс ажиллуулсан. Эдийн засгийн хамтын ажиллагаа болон хөгжлийн байгууллагын Банк санхүү болон аж ахуйн нэгжийн ажил эрхэлсэн газрын орлогч дарга Андре Лабоулийн үзэж байгаагаар, дэлхийн эдийн засгийн сэргэлт хүч муутай байгаа нөхцөлд "нэг бүс нэг зам"-ын байгуулалт нь дэлхийн эдийн засгийн хөгжилд маш чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм байна.

Төлөвлөгөөний дагуу ирээдүйд Хятад улс бусад улс орнуудтай хамтдаа зөвшилцөх, хамтаар байгуулах, хамтдаа хуваалцах, гол чухал бүс нутаг, улс орон болон төслүүдэд анхаарлаа төвлөрүүлэх чиглэлийг баримталж, дэд бүтцээр харилцан холбогдох, үйлдвэрлэлийн хүчний хамтын ажиллагааг өрнүүлэх, эдийн засаг худалдаа болон аж үйлдвэрийн хамтын ажиллагааны бүс байгуулах зэргийг гол арга хэлбэр болгож, үлгэр шишээ болохуйц төслүүдийг сайтар хэрэгжүүлэн, холбогдох улс орнуудад ихээхэн ач тусыг нь хүртээх болно.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе