• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Лю Юньшань Грект албан ёсны айлчлал хийв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-10-06 14:56:48

Грекийн засгийн газрын урилгаар ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга Лю Юньшань 3-5-ны өдрүүдэд Грект албан ёсны айлчлал хийж, Афинд Грекийн ерөнхийлөгч Прокопис Павлопулос, Зүүний холбооны намын дарга, засгийн газрын ерөнхий сайд Алексис Ципрас нартай уулзав.

Лю Юньшань "Грекийн олон талтай харилцаа хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, язгуур ашиг сонирхолд холбогдсон асуудлаар харилцан дэмжиж, эртний соёл иргэншлийг үндэс суурь болгож, Хятад-Европын соёл иргэншлийн зөвшилцөл харилцааг эрчимжүүлж, Хятад-Европын 4 түншлэлийн харилцааг хүч нэгтгэн байгуулж, дэлхийн энх тайван тогтвортой байдлыг баталгаажуулж, мөн идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна" гэв.

Прокопис Павлопулос "Грек, Хятад улсын соёлыг сонирхохын зэрэгцээ ихэд хүндэтгэж байдаг. Грекийн өрийн хямралыг зохицуулах явцыг Хятад улс дэмжиж байгааг ихээхэн үнэлж байна. Мөн хоёр талын харилцааны хөгжилд сэтгэл ханамжтай байна. Өдгөө Европ болон дэлхийн өрсөлдөөнд хямралд нүүрлэж байна. Хятад, Грек нь эртний соёл иргэншилт орон болсны хувьд соёлын нөлөөлөх хүчний дагуу дэлхийн энх тайван хөгжил цэцэглэлтэд улам их хувь нэмэр оруулах үүрэг хариуцлагатай" гэв.

Алексис Ципрастай уулзах үеэр Лю Юньшань "Энэ онд Хятад Грекийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон 10 жилийн ой тохиож байгаа бөгөөд хоёр талын харилцаа түүхийн хамгийн таатай үе шатандаа байна" гэв.

Алексис Ципрас "ХКН-тай улс орны хөгжил болон дэлхийн хөгжил цэгцлэлтийн асуудлаар харилцаа хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Грек- Хятад, Грек-Европын харилцааг хөтлөн дагуулахад бэлэн байна" гэв. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе