• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Нэг бүс нэг зам" байгуулалт нь Хятадын аж ахуйн нэгж болон газар нутгийн хөгжилд шинэ боломж авчирч байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-10-06 15:47:47

"Нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтын хамгийн их голлох үүрэг бол зам дагуух улс орон, бүс нутгийн хөрөнгө оруулалт болон хамтын ажиллагааг ахиулах явдал юм. Бүртгэлээс үзэхэд, энэ оны 7-р сарын эцэс хүртэл, Хятад улс "Нэг бүс нэг зам" бүтээн байгуулалттай холбоотой улс оронд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 51 тэрбум 100 сая ам долларт хүрчээ. Үүний зэрэгцээ "Нэг бүс нэг зам" байгуулалт нь Хятадын дотоодын аж ахуйн нэгж болон газар нутгийн хөгжилд маш олон шинэ боломжийг олгосон байна.

Жүйлүн хувьцаа бол мөнгөн дэвсгэртийг ялгаж, шалгах зэрэг банк санхүү, үйлдвэрлэл, борлуулалт хийдэг мэргэжлийн аж ахуйн нэгж юм. "Нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтыг өргөжүүлэхийн хирээр үндэстэн дамнасан юаний хэрэглээний цар хүрээ улам тэлж, компанийн үйл ажиллагаа ч хурдтай хөгжиж байна. Тус аж ахуйн нэгжийн гүйцэтгэх захирал Фэн Юншуань сэтгүүлчдэд хэлэхдээ, "Нэг бүс нэг зам" бүтээн байгуулалт аж ахуйн нэгжид бодит үр ашиг хүртээсэн" гэжээ. Тэрээр хэлэхдээ, "Иймэрхүү "нэг бүс нэг зам" байгуулалтын үндэстэн дамнасан үйлчилгээ нь юанийг гадагш гаргасны дараа бидэнд эргээд маш их боломж авчрах болно. Миний бодлоор иймэрхүү үр ашиг дөнгөж эхэлж байгаа бөгөөд ирээдүйн хэдэн жилд, ялангуяа юаний эрэлт хэрэгцээ нэмэгдэхийн хирээр бидэнд улам их үр ашиг авчрах болно" гэжээ.

Төв банкнаас гаргасан тоо баримтаас үзвэл, энэ оны эхний 8 сард "Нэг бүс нэг зам" дагуух улс орон бүс нутгийн хил дамнасан юанийн бодит гүйлгээний хэмжээ 860 тэрбум юаньд хүрчээ. 9-р сарын сүүлчийн байдлаар, Ардын банк болон "Нэг бүс нэг зам" дагуух 21 улс орон, бүс нутгийн төв банктай 1.4 триллион юань бүхий "Хоёр талын валют солилцох гэрээ" байгуулж, юанийг хил дамнан ашиглахад холбогдсон бизнесийн үйл ажиллагаа тогтвортой явагдаж байна.

"Нэг бүс нэг зам"-ын стратеги олон улсын зах зээлийг өргөтгөж, Хятадын аж ахуйн нэгжид олон боломжийг олголоо" гэж банк санхүүгийн тоймч Чэнь Бин хэлж байлаа."Нэг бүс нэг зам" холбогдох бүсийн хөгжилд ч шинэ хөдөлгөх хүчийг сэлбэж өгсөн байна. Шиньжян Торгоны замын эдийн засгийн бүсийн чухал газар учраас Өрөмч хотыг гол болгож, агаарын тээврийн холбоо байгуулан, Өрөмчийн Ди-Өбао нисэх онгоцны буудлыг идэвхтэй өргөтгөн байгуулж байна. Өрөмч хотын ерөнхийлсөн зам харилцааны төслийн судалгааны төвийн дарга Жан Мин хэлэхдээ, "Агаарын тээврийн холбоос гарамыг байгуулснаар төв Ази, Баруун Ази, Европт нэвтрэх боломж нээгдэх болно. Өрөмчөөр дамжин Төв Ази, Өмнөд Ази, Зүүн Европт хүрэх нь маш дөт болох юм. Манай Ди-Өбао нисэх онгоцны буудал зөвхөн нэг л нислэгийн замтай байсан. Ачааллын чадавхи нь 19 сая байсан бол одоо нэг бүс нэг замын агаарын тээврийн холбоос гарам болох шаардлагын дагуу 2, 3-р нислэгийн замыг байгуулж, 2020 он гэхэд ачааллын хэмжээг 40 саяд хүргэж, 70 сая хүнийг зөөвөрлөхийг зорьж байна. Шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орвол одоогийн нислэгийн шугамтай харьцуулбал Бээжин, Шанхай, Гуанжөү рүү Өрөмчөөр дамжин нисэхэд цаг хугацааг 4 цагаар богиносгож, эдийн засгийн өртгийг 20 хувиас дээш бууруулна"

Агаарын тээвэр зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтаар зогсохгүй Шиньжян нутаг нь "нэг бүс нэг зам"-ын боломжийг ашиглаж, Хятад улсын баруун зүгт нээлттэй байх, гадаадтай харилцаа хамтын ажиллагаа өрнүүлэх гол үүргийг тал бүрээр өргөжүүлж байна. Өрөмч хотын намын хорооны дарга Ли Шюйжунь хэлэхдээ, "Сүүлийн жилүүдэд Өрөмч хот торгоны замын эдийн засгийн бүсийн байгуулалтын түүхийн завшаан боломжийг атгаж, бодлого зохицуулалт, дэд бүтэц, худалдаа, хөрөнгө мөнгийг нэвтрүүлэх түүнчлэн иргэдийн ойлголцлыг гүнзгийрүүлж, торгоны замын эдийн засгийн гол бүсийн худалдаа ложистик, зам харилцаа, банк санхүүгийн үйлчилгээ, соёл шинжлэх ухаан, эм эмнэлгийн үйлчилгээний байгуулалтыг эрчимжүүлж, орчин үеийн эдийн засагт банк санхүүгийн гол үүргийг бүрэн гүйцэтгэж байна. Банк санхүүгийн үйлчилгээний зуучийг буй болгож, бүтээгдэхүүнийг шинэчлэн, банк санхүүгийн үр ашигтай хангалтыг өргөтгөж, эдийн засаг нийгмийн эрүүл тогтвортой хөгжлийг ахиулж чадсан" гэв.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе