• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Америкийн судлаач Хятадын эдийн засагт үнэлгээ өгөв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-10-08 10:53:30

6-нд АНУ-ын Перерсон олон улсын эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн ахлах судлаач Нисолас Ларди: Хятадын эдийн засаг хөрөнгө оруулалтад тулгуурладаг байснаас хэрэглэгчдэд тулгуурладаг болж, өсөлт нь удааширсан ч гэлээ тасралтгүй хөгжлийн замаар замнаж байна гэлээ.

Ларди мөн өдөр Сан-Франциско хотноо АНУ дахь Хятадын цагаач иргэдийн зохион байгуулсан семинарт оролцох үеэр сэтгүүлчид ярилцлага өгөхдөө, хэлбэрээ өөрчлөхийг дагалдан Хятадын эдийн засгийн хурд удааширсан ч хэрэглэгчдийн хэрэглээ хөрөнгө оруулалтыг орлосон нь эдийн засгийн өсөлтийн гол тулгуур хүчин болж байна. Мөн үйлчилгээний салбар ч Хятадын эдийн засгийн өсөлтийн чухал цэг болж байна гэлээ.

Тэрээр, Хятадын эдийн засгийн хурд удааширсан ч дэлхийн эдийн засгийн өсөлтөд 30 хувийн хувь нэмэр оруулж байгаа бөгөөд энэ нь "дэлхийн бусад орноос хамгийн өндөр үзүүлэлт" юм гэлээ.

Н.Пүрэвжав орчуулав

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе