• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын Үндэсний баярын хугацаанд 593 сая жуулчин хүлээн авав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-10-08 10:54:21

Хятадын Аялал жуулчлалын үндэсний газрын мэдээллийн төвөөс гаргасан тоо баримтаас үзвэл, үндэсний баярын 7 хоногт Хятад улс давхардсан тоогоор нийт 593 сая жуулчин хүлээн авсан нь өнгөрсөн жилийн мөн үеэс 12.8 хувиар нэмэгджээ. Аялал жуулчлалын нийт орлого 482.2 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн жилийнхээс 14.4 хувиар нэмэгджээ.

Төмөр замын байгууллагын тоо баримтаас үзвэл, үндэсний баярын 10 хоногийн хугацаанд төмөр замаар дархардсан тоогоор нийт 108 сая зорчигч тээвэрлэсэн нь өнгөрсөн жилийн хэмжээнээс 9.3 хувиар нэмэгдэж, үндэсний баярын хугацааны шинэ рекорд тогтоожээ.

Хилийн чанадад аялсан тоо баримтаас үзвэл 10-р сарын 1-7-нд жуулчлалын багт багтаж хилийн чанадад аялсан жуулчдын тоо 1 сая 399 мянгад хүрч, өдөрт дунджаар 200 мянган хүн аялсан нь өнгөрсөн жилийн мөн үеэс 11.9 хувиар нэмэгдсэн байна.

Энэ хугацаанд хилийн чанадад хамгийн их аялсан 10 топ улс БНСУ, Япон, ОХУ, Тайланд, Хятадын Тайвань, Австраль, Вьетнам, Малайз, Франц, Сингапур болно.

Н.Пүрэвжав орчуулав

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе