• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2024 онд Хятад улс дэлхийн цорын ганц сансрын станцтай улс болно

CRI       (GMT+08:00) 2016-10-08 09:40:08

Хятадын сансрын шинжлэх ухаан техникийн группийн зөвлөлийн дарга Лэй Фанпий Хятадын сансрын үйл хэрэг үүсэж хөгжсөний 60 жилийн ойн үеэр, Хятад улс 2018 оны үеэр сансрын станцын туршилтын цөм болсон бүхээг хөөргөж, 2022 оны үеэр 20 тонны сансрын станц хөөргөнө гэжээ. Ингэснээр 2024 онд олон улсын сансрын станц үүрэгт ажлаа биелүүлэн татан буугдах үеэр Хятад улс дэлхийн цорын ганц сансрын станцтай улс болно.

Лэй Фанпий: Хятад улсын сансрын станц байгуулах төсөл нэгэнт батлагдсан. Сансрын станц нэг цөм бүхээг, хоёр туршилтын бүхээгээс бүрэлдэж, олон залгалдах гарцтай, олон нисэх аппаратыг зэрэг залгах хүчинтэй байна. 2018 оны үеэр сансрын станцын туршилтын цөм болсон бүхээгийг "Чан Жэн V" пуужингаар хөөргөж, 2022 оны үеэр 20 тонны сансрын станц хөөргөх болно гэжээ.

Сансрын станцад жил бүр нисгэгчтэй сансрын хөлөг, бараа тээврийн нисэх онгоц олон удаа залгаж, арын хангамж олгох болно. Тус станц 400 км тойрог замд 10 жил ажиллах болно. Тухайн үед Хятад улс Оросын дараа бие дааж сансрын станц байгуулсан орон болох болно. Сансрын нисгэгч уг станцад нэг жилээс удаан хугацаагаар ажиллаж болох юм байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе