• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Португалийн Ерөнхий сайд Антонио Мариа Костатай уулзлаа

CRI       (GMT+08:00) 2016-10-09 08:54:20

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 8-нд Бээжин хотноо Португалийн Ерөнхий сайд Антонио Мариа Костатай уулзжээ.

Ши Жиньпин Мариа Костагийн Хятадад айлчилж, Хятад-Португал хэлтэй улсуудын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалтын сайд нарын хэмжээний 5-р хуралд оролцож байгаад баярлаж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр: Сүүлийн жилүүдэд Хятад Португалийн дээд хэмжээний хэлхээ холбоо эрчимжиж, бүтээлч хамтын ажиллагаа баялаг амжилтад хүрч, хүмүүнлэгийн солилцоо баялаг агуулгатай болж, олон улсын болон бүс нутгийн том чухал үйл хэрэгт нягт хамтран ажиллаж, хоёр орны тал бүрийн стратегийн түншлэлийн харилцааны агуулга тасралтгүй баяжиж ирсэн гэжээ.

Ши Жиньпин: Хятад Португал дээд давхаргын болон олон салбарын хэлхээ холбоогоо хамгаалж, стратегийн харилцан итгэлцлээ бэхжүүлэх хэрэгтэй. Хоёр орон нөгөө талынхаа цөм болсон ашиг сонирхол, анхаарал хандуулж буй асуудлаар харилцан ойлголцож бие биеэ дэмжих хэрэгтэй. Хоёр тал хөрөнгө оруулалт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, улам өргөн зах зээлийг нээх хэрэгтэй. Хятадын талын улам олон аж ахуйн нэгжүүд Португалд хөрөнгө оруулан аж ахуйн нэгж эрхлэхийг дэмжихэд бэлэн байна. Мөн хөрөнгө оруулалт нь эрчим хүчний салбараас банк санхүү, даатгал, эм эмнэлэг эрүүл мэнд, дэд бүтцийн барилга байгуулалт зэрэг салбар уруу тэлэхийг дэмжихэд бэлэн байна. Хоёр талаараа ирээдүйд хандан далай тэнгис зэрэг салбарын хамтын ажиллагаагаа ахиулах хэрэгтэй гэжээ.

Мариа Коста: Португал Хятадын харилцаа өнө эртний түүхтэй. Хятадын өөрчлөлт хөгжилтийн амжилтыг Португал сайшааж байна. Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа гүнзгийрч, хоёр тал дээд давхаргын хэлхээ холбоогоо нягтруулж эдийн засаг, худалдаа, хүмүүнлэгийн солилцоогоо тасралтгүй эрчимжүүлж, олон салбарт сайн сайхан хэлхээ холбоо хамтын ажиллагаатай болсон байна. Би энэ айлчлалаараа Португал Хятадын бүх талын хамтын ажиллагаа гүнзгийрүүлж, "Нэг бүс нэг зам"-ын бүдүүвчид хамтын ажиллагаагаа ахиулж, эрчим хүч, банк санхүү, цахилгаан эрчим хүч, дэд бүтцийн барилга байгуулалт, хөдөө аж ахуй, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг ахиулахад бэлэн байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе