• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Макаод очив

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-10-10 15:57:18

ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүн, Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян орон нутгийн ажил байдалтай танилцан Хятад-Португали хэлт орнуудын чуулга уулзалтын сайд нарын хэмжээний 5-р бага хурлын нээлтийн ёслолд оролцохоор тусгай нисэх онгоцоор 10-ны үдэд Макаод очсон байна. Энэ бол түүний ерөнхий сайдын албан тушаалд ажилласнаас хойш анх удаагаа Макао орж байгаа явдал болно. Ирэх 2 хоногт ерөнхий сайд Ли Кэчян Макаогийн тусгай бүсийн захиргааны ажил байдалтай танилцах бөгөөд Хятад-Португали хэлт орнуудын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалтын сайд нарын хэмжээний 5-р бага хурлын нээлтийн ёслолд оролцоно.

Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Португалийн ерөнхий сайд Антонио Мариа Коста, Ногоон хошууны арлын ерөнхий сайд Жосе Улиссес Корреиа Силва, Гвиней-Бисаугийн ерөнхий сайд Басиро Жа, Мозамбикийн ерөнхий сайд Карлос до Росарио, Бразил, Ангол, Зүүн Тимор зэрэг улс орнуудын Засгийн газрын төлөөлөгчид уг бага хурлын нээлтийн ёслолд оролцоно. Ерөнхий сайд Ли Кэчян уг бага хуралд үг хэлэх бөгөөд бага хуралд оролцогч улс орнуудын хэсэг удирдагчидтай хоёр талын уулзалт хийх болно.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе