• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Португалийн Ерөнхий сайдын хамт сэтгүүлчидтэй уулзав

CRI       (GMT+08:00) 2016-10-10 08:55:58

9-нд Бээжин хотноо Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Португалийн Ерөнхий сайд Антонио Мариа Костагийн хамт сэтгүүлчидтэй уулзаж, тэдний асуултад хариулжээ.

Ли Кэчян хоёр орны ерөнхий сайдын хэлэлцээний үр дүнг танилцуулж: Хятад Португал өргөн хүрээнд нийтлэг ашиг сонирхолтой, хоёр тал улс төрийн харилцан итгэлцлээ үргэлжлэн нэмэгдүүлж, хүмүүнлэгийн солилцоогоо нягтруулна. Худалдаа хөрөнгө оруулалтын түвшнээ дээшлүүлж, дэд бүтцийн барилга байгуулалт, авто машин үйлдвэрлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, эрчим хүч ялангуяа шинэ эрчим хүч зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ. Хоёр тал гурав дахь зах зээлийг нээж, техникийн салбарын хамтын ажиллагааг ахиулж, Хятадын зах зээлийн нөөц, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн давуу талаа Португалын холбогдох салбарын тэргүүний техниктэй уялдуулан хөгжүүлж хамт ашиг хүртэх буюу олон талаар ашиг хүртэнэ гэжээ.

Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн хөгжил болон Хятад-Португал хэлтэй улсуудын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалтын тухай асуултад хариулах үед Ли Кэчян: Макао эх орондоо нэгдсэн 17 жилийн турш, "нэг улс хоёр систем", "Макаочууд Макаогаа засах", дээд хэмжээнд өөрөө засах чиг шугамыг тал бүрээр хэрэгжүүлж чадсан. Хятадын төв засгийн газар үндсэн хуулийн дагуу ажиллаж, Онцгой бүсийн засгийн газрын хуулийн дагуу засаглал явуулахыг эрс дэмжсэн. Онцгой бүсийн Засгийн газар, нийгмийн олон этгээдийн хамтын хүчин чармайлтаар Макао олны анхаарлыг татсан амжилтад хүрсэн гэжээ.

Мариа Коста: Португал Хятадын улс төрийн харилцаа, эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны хөгжлийн хандлага сайн байна. Макао болон Хятад-Португалын чуулга уулзалтын индрийг сайтар ашиглаж, Хятадын тал болон холбогдох талуудтай улам нягт харилцан ашигтай хамтран ажиллахад Португал бэлэн байна гэжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе