• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Португалийн ерөнхий сайдтай хэлэлцээ хийв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-10-10 11:01:35

Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 9-нд Ардын их хурлын танхимд БНХАУ-д албан ёсны айлчлал хийхийн зэрэгцээ Хятад-Португали хэлний орнуудын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалтын сайд нарын 5 дахь бага хуралд оролцож буй Португалийн ерөнхий сайд Антонио Мариа Костатай хэлэлцээ хийсэн байна.

Ли Кэчян: "Хятад Португали дипломат харилцаа тогтоосон 37 жилийн турш хоёр орны харилцаа эрүүл тогтвортой хөгжиж ирсэн. Хоёр тал харилцан хүндэтгэн, эрх тэгш харилцаж, хэлэлцээний дагуу Макаогийн засгийн эрхийг амжилттай шилжүүлж өгснөөр түүхийн асуудлыг эв зүйтэй зохицуулах үлгэр жишээ болсон бөгөөд энэ нь Хятад Португалийн харилцааны хөгжлийн шинэ хуудсыг нээсэн юм. Түүхэн шинэ цаг үед Хятад улс Португалтай хамт дээд зиндааны харилцаагаа хэвээр хадгалж, улс төрийн харилцан итгэлцлээ гүнзгийрүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа өргөтгөн, хүмүүнлэгийн солилцоог нягтруулж, олон улс, бүс нутгийн үйл хэрэгт улам сайн хамтран ажиллаж, хоёр орон, хоёр орны ард иргэдэд улам их өгөөж хүртээхэд бэлэн байна" гэжээ.

Антонио Мариа Костата: Португали Хятад улс урт хугацааны найрсаг харилцаатай. Сүүлийн жилүүдэд хоёр талын харилцаа улам хөгжиж байна. Макаогийн засгийн эрхийг амжилттай шилжүүлж өгч олон улсын нийгэмлэгт үлгэр жишээ үзүүллээ. Өдөө Макао португали хэлтэй орнууд болон Хятад улсын харилцааны сайн индэр болж байгааг таатай хүлээн авч байна гэжээ.

Хэлэлцээний дараа хоёр орны ерөнхий сайд Хятад Португалийн гуравдагч зах зээлийн хамтын ажиллагаа, банк санхүү, эрчим хүч, мэдээлэл холбоо, соёл зэрэг салбар дахь хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцов.




\Навч\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе