• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн засгийн газрын төв байртай танилцав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-10-11 10:03:00

10-нд, Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн засаг дарга Цүй Ши-Аньтай хамт онцгой бүсийн засгийн газрын төв байртай танилцаж, засаг захиргааны онцгой бүсийн засгийн газрын ажлын тайланг сонсож, чухал үг хэлэв.

Ли Кэчян: Макао эх орондоо буцаснаас хойш, эдийн засаг, нийгмийн хөгжилд ихээхэн дэвшил, амжилт авчирсан юм. Хоёр жилийн өмнө, Ши Жиньпин дарга Макаотой танилцах үед, Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн засгийн газрын ажилд бүрэн үнэлгээ өгч, онцгой бүсийн эдийн засаг, нийгмийн хөгжил зэрэг талаар шинэ шаардлага дурдаж, засаг захиргааны онцгой бүсийн засгийн газар үргэлжлэн сайтар хэрэгжүүлэхийг шаардсан юм. Цүй Ши Ань засаг даргын удирдлага дор, засаг захиргааны онцгой бүсийн энэ удаагийн засгийн газар эрүүл тогтвортойгоор засаглаж, их үр дүнтэй ажлууд хийв, "Нэг улс хоёр систем" болон үндсэн хууль бодитоор хэрэгжиж, эх орноо хайрлах, Макаогоо хайрлах үнэт зүйлсийн үзлийг хатуу баримталж, тодорхой амжилтад хүрсэн байна. Дэлхийн эдийн засгийн сэргэлт буурай байгаа нөхцөлд, Макаогийн эдийн засаг тэнцвэртэй, тогтвортой ерөнхий байдлаа хадгалж, нийгмийн их тал эесэг зохицонгуй, тогтвортой байж, ардчилсан засгийн тогтолцоо хуулийн дагуу эмх цэгцтэй урагшилж, ил тод амжилтад хүрсэн нь үнэлүүштэй юм гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе