|
|
||
Эх сурвалжид тэмдэглэснээр, АНУ-ын Вашингтонд төв байртай засгийн газрын бус байгууллага болох "мөргөлдөөний явц дахь эгэл ард" хэмээх төв саяхан НҮБ-ын энхийг сахиулах армиас 7-р сард Өмнөд Суданы нийслэл Жубад болсон томоохон хэмжээний мөргөлдөөнийг зохицуулсан тухай тайланг нийтлэв. Үүний зарим агуулга нь Хятадаас Өмнөд Суданд суугаа энхийг сахиулагч армийн үүргээ гүйцэтгэсэн байдлыг зэмлэн буруушаасан байна. Энэ талаар, 11-нд Хятадын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Ян Юйжюнь: Иймэрхүү зэмлэл бодит байдалтай нийцэхгүй хэрнээ бүгд санаатайгаар зохиосон зүйл юм гэжээ.
Хэдийгээр Хятадын энхийг сахиулагч дайчид тулалдааны дунд шархдан нас барсан ч гэсэн, Хятадын энхийг сахиулах арми энхийг сахиулах үүрэг хариуцлагаа биелүүлсээр ирсэн юм. Ян Юйжюнь: НҮБ-ын шалгалтын үр дүн нийтлэгдэхээс өмнө, уг байгууллагын энхийг сахиулах үйл ажиллагаа, энхийг сахиулагчид чиглүүлсэн зүй зохисгүй ямарваа зэмлэл нь бүгд хариуцлагагүй зүйл юм гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |