• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Макаогийн засаг дарга Цүй Ши-Анийг хүлээн авч уулзав

CRI       (GMT+08:00) 2016-10-11 09:45:24

Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 10-нд Макаод Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн засаг дарга Цүй Ши-Анийг хүлээн авч уулзжээ.

Ли Кэчян: Макао эх орондоо буцан ирсэн 17 жилийн турш, улс төр тогтвортой, эдийн засаг хөгжиж, нийгмийн эв зохицонгуй байдлаа хамгаалж, "нэг улс хоёр систем"-ийг Макаод практикт хэрэгжүүлсэн амжилт гаргасан байна. Сүүлийн хоёр жилийн турш, Макаогийн эдийн засаг зохицуулалтын хугацааг туулав. Засаг захиргааны онцгой бүсийн засгийн газар Макаогийн олон салбарыг дайчлан сорилтыг амжилттай давж, шинэ амжилт гаргасан нь өрсөлдөөний өмнө их боломж байгааг харуулж байна. Төв засгийн газар Макаогийн онцгой бүсийн засгийн газрын ажлыг бүрэн нотолж байна. Та бүхэн бэрхшээлийг даван туулж, эв нэгтэйгээр Макаогийн ах дүү нарыг удирдан Макаог сайн засаж, сайн байгуулж, сайн хөгжүүлэхийг хүсэж байна гэжээ.

Ли Кэчян: Төв засгийн газар Макаогийн хөгжил, ах дүүсийн буяны үйл хэрэгт онцгой анхаарал хандуулж, Макаогийн эдийн засгийн хөгжил, ардын амьдралыг сайжруулах, Хятадын эх газартай солилцоо хамтын ажиллагаа өрнүүлэхийг дэмжсэн бодлого, арга хэмжээ боловсруулан баталсан. Төв Засгийн газар "нэг улс хоёр систем", "Макаочууд Макаогаа засах", дээд хэмжээнд өөртөө засах чиг шугам, тулгуур хуулийг үргэлжлэн бүх талаар хэрэгжүүлж, Онцгой бүсийн засаг дарга болон Засгийн газрын хуулийн дагуу засаглахыг тал бүрээр дэмжиж, Макаогийн "Нэг бүс нэг зам" зэрэг улс орны хөгжлийн стратегид оролцохыг дэмжиж, Макаогийн ард түмэнд улам их үр өгөөж хүртээх болно гэжээ.

Цүй Ши-Ань ерөнхий сайд Ли Кэчяны Макаогийн ажил байдалтай танилцаж байгаад баярлаж байгаагаа илэрхийлээд Төв засгийн газар урт хугацаагаар Макаогийн засаг захиргааны онцгой бүсийг халамжлан дэмжиж ирсэнд талархаж байгаагаа илэрхийлжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе