• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Нэг бүс нэг зам" олон улсын чуулга уулзалт болов

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-10-12 10:47:56
Хонконгийн "нэг бүс нэг зам" олон улсын судалгааны хүрээлэнгээс голлон эрхэлсэн "Маргаанаа зохицуулах механизм буюу "нэг бүс нэг зам" олон улсын 4 дэх чуулга уулзалт" 11-нд Хонконгод болов. Уг чуулга уулзалтад дотор газар, Хонконг болон бусад орон, бүс нутгийн эрдэмтэн мэргэжилтэн, шүүгч, аж ахуйн эзэд урилгаар оролцож, "нэг бүс нэг зам"-ын маргаанаа зохицуулах механизм хэмээх гол сэдвийн хүрээнд судлан хэлэлцсэн байна.

БНХАУ-ын Ардын дээд шүүхийн дэд дарга Хэ Рүн: "Нэг бүс нэг зам"-ын худалдаа, хөрөнгө оруулалт, банк санхүүгийн хүрээ хэмжээ улам өргөжихийн хэрээр, зөрчил маргаан улам нэмэгдснээр, зохицуулах иж бүрэн механизм байгуулан хэрэгжүүлэх болсон ба ийм бодит шаардлагатай болсон гэжээ.

Мөн өдөр Хонконгийн "нэг бүс нэг зам" олон улсын судалгааны хүрээлэнгээс "Нэг бүс нэг замын маргаан зохицуулах механизм" хэмээх хөх дэвтрийн бага хурал хийв. Энэ оны 3-р сард, уг Судалгааны Хүрээлэнгээс мэргэжилтний ажлын комисс байгуулан хагас жил гаруйн хугацаа зарцуулан байж гаргасан судалгааны үр дүн нь энэхүү хөх дэвтэр юм. Энэ нь 30 гаруй орноос хүрэлцэн ирсэн 45 эрдэмтэн мэргэжилтний үнэлгээг олж, мөн үүсгэн байгуулагчийн хувиар түүнд оролцсон байна.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе