• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Макаод улам сайн сайхан ирээдүйг цогцлооно

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-10-12 16:15:06

Хятад болон Португал хэлтэй улсуудын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалтын сайд нарын хэмжээний 5-р хурлын нээлтэд оролцсоны дараа буюу 11-ний үдээс хойш, Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн засаг дарга Цүй Ши Аний хамт Макаод ажиллав.



Ли Кэчян Макаогийн музейд очив. Тэнд тавьсан үзмэр бүр нь Макаогийн түүх, олон талт соёлын байдлыг харуулсан байв. Макао нь Европ Азийн худалдааны чухал төвүүдийн нэг байсан болохоор, тэнгисийн торгоны замтай түүхийн гүн гүнзгий холбоотой юм. Ли Кэчян: Макао "нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтын боломжийг ашиглаж, нээлттэй байдлаа гүнзгийрүүлэх явцад өвөрмөц давуу байдлаа өргөжүүлэн дээшлүүлэх ёстой гэжээ.



Макаогийн өнгөрснийг гэрчлэх том Форт дээрээс, Ли Кэчян хол ойрын барааг харж, Макао хойгийн шинэ өөрчлөлттэй танилцав. Ли Кэчян: Үзэсгэлэнт Макао бол Хятад болон барууны соёл уусан уялдсан гол газар, бас "нэг улс хоёр систем" хэмээх агуу сэтгэмжийг амжилттай хэрэгжүүлсэн үлгэр жишээ газар юм. Олон бүгдийн хамтын хичээл зүтгэлээр, Макаогийн ирээдүй улам сайн сайхан байх болно гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе