|
|
||
НҮБ-ын ерөнхий ассамблейн 71-р чуулга 13-нд алга таших хэлбэрээр шийдвэр баталж, Португалийн ерөнхий сайд асан, НҮБ-ын дүрвэгсдийн үйл хэрэг хариуцсан тусгай комиссар Антонио Гутерриш НҮБ-ын дараагийн ерөнхий нарийн бичгийн даргаар томилжээ. Энэ удаагийн ассамблейн дарга Петер Томсен мөн өдрийн ёслолыг даргалжээ.
Аюулгүй зөвлөлийн энэ сарын дарга, Оросоос НҮБ-д суурин суугаа төлөөлөгч Витали Чуркин эн тэргүүнд ерөнхий ассамблейд Аюулгүйн зөвлөлийн энэ сарын 6-ны өдөр баталсан Антонио Гутерришийг ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшүүлэх шийдвэрийг танилцуулжээ. Үүний дараа хуралд оролцсон НҮБ-ын бий бүхий гишүүн орны төлөөлөгчид алга таших хэлбэрээр Антонио Гутерришийг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар санал нэгтэй баталжээ.
\Гэрэлт орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |