• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Сентэй уулзжээ

CRI       (GMT+08:00) 2016-10-14 10:29:58

13-нд Пномпенд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Сентэй уулзжээ. Хоёр тал Хятад Камбожийн уламжлалт найрамдлыг өндрөөр үнэлж, шинэ нөхцөл байдалд Хятад Камбожийн бүх талын стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа, хамтаар сонирхож буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар саналаа гүнзгий солилцож, өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрч, Хятад Камбожийн найрамдлыг хамтаар хамгаалан хөгжүүлж, Хятад Камбожийн бүх талын стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг шинэ шатанд гаргана гэж санал нэгтэй шийджээ.

Ши Жиньпин: Хоёр орны ахмад үеийн удирдагчид бий болгон хөгжүүлсэн Хятад Камбожийн найрамдал бат бэх юм. Одоо хоёр орны харилцаанд хөгжлийн идэвхтэй хандлага гарч, улс төрийн итгэлцэл тасралтгүй эрчимжин, эдийн засгийн хамтын ажиллагааны үр дүн баялаг, олон талын хамжилцаа улам нягт болсон байна. Хятад Камбожийн уламжлалт найрамдлыг Хятадын тал чухалчилсаар байгаа бөгөөд Камбожийн талтай хамт Хятад Камбожийн тал бүрийн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааны агуулгыг тасралтгүй баяжуулан хоёр орны ард түмэнд улам олон бодит үр ашиг хүртээхэд бэлэн байна гэжээ.

Хун Сен: Камбож Хятад хоёр орон дээд хэмжээнд харилцан итгэлцсэн сайн найз нөхөд юм. Хоёр тал өөр өөрийн хөгжил, нөгөө талынхаа анхаарал хандуулж байгаа асуудалд хэзээд харилцан ойлголцож, дэмжлэг үзүүлсээр ирсэн юм. Урт хугацааны турш дэмжлэг үзүүлж, хоёр орны ахмад үеийн удирдагчдын бий болгосон Камбож Хятадын уламжлалт найрамдлыг уламжлан бэхжүүлэхийг чухал үүрэг болгосон Хятадын талд Камбожийн тал баярлаж байна. Хятадын талтай хамт Ши Жиньпин даргын энэ айлчлалаар боломж болгон Камбож Хятадын найрамдлыг бэхжүүлж, хоёр орны бүх талын стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг гүнзгийрүүлэхэд Камбожийн тал бэлэн байна гэжээ.

Хэлэлцээний дараа хоёр орны удирдагч дипломат харилцаа, "Нэг бүс нэг зам"-ыг хамт байгуулах, аж үйлдвэрийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, усан ашиглалт, хэвлэл мэдээлэл, далай тэнгис зэрэг салбарын хоёр талын хамтын ажиллагааны олон баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцон Пномпен дэх Хятадын соёлын төвийг нээх ёслолд оролцжээ.

Хоёр тал бас "БНХАУ, Камбожийн вант улсын хамтарсан мэдэгдэл"-ийг нийтэлсэн байна. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе