• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2016 оны эхний 3 улиралд Хятадын бодитоор ашигласан гадаад хөрөнгө 609 тэрбум 30 сая юаньд хүрчээ

CRI       (GMT+08:00) 2016-10-14 11:15:01

Хятадын худалдааны яамны 13-нд нийтэлсэн сүүлийн үеийн тоо баримтад харуулснаар, 2016 оны эхний 3 улиралд Хятадын бодитоор ашигласан гадаад хөрөнгө 609 тэрбум 30 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 4.2 хувиар нэмэгджээ.

Үүнд 9-р сард Хятад улсын бодитоор ашигласан гадаад хөрөнгө 60 тэрбум 200 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 1.2 хувиар нэмэгджээ.

Ажил төрлөөр ангилан үзвэл, дээд техникийн үйлчилгээ гадаад хөрөнгийг татах талаар эрч хүчтэй хэвээр байна. Худалдааны яамны бүртгэлээр, 1-9-р сард дээд техникийн үйлчилгээний салбар гадаадын хөрөнгийг бодитоор 73 тэрбум 880 сая юань ашигласан нь өнгөрсөн оны мөн үеэс 95 хувиар нэмэгджээ. Үүнд мэдээллийн үйлчилгээ гадаад хөрөнгийг ашигласан нь өнгөрсөн оны мөн үеийн 3 дахинтай тэнцэж, судалгаа, дизайны үйлчилгээ, техникийн үр дүнг хэрэглээнд ашиглах зэргийн гадаад хөрөнгийг ашигласан хэмжээ 30 гаруй хувиар нэмэгджээ.

Улс орноор авч үзвэл, эхний 3 улиралд Германы хөрөнгө оруулалт хамгийн түргэн өсөж, өсөлт нь 118.9 хувьд хүрсэн байна. Дараа нь Их Британи, АНУ орж, өсөлт нь тус тус 95.8, 67.1 хувьд хүрсэн байна. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе