• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс эрчим хүч хэмнэсэн дэлхийн том орон болжээ

CRI       (GMT+08:00) 2016-10-14 16:36:12

10-р сарын 13-нд, Хятадын Үндэсний хөгжил өөрчлөлтийн хороо, Америкийн Эрчим хүчний яамны зохион байгуулсан Хятад, Америкийн эрчим хүчний 7-р чуулга уулзалт Бээжин хотод болов. Хуралд, Үндэсний хөгжил өөрчлөлтийн хорооны орлогч дарга Жан Юн: Сүүлийн жилүүдэд Хятадын хэрэгжүүлсэн эрчим хүч хэмнэх, хорогдлыг багасгах ажил илэрхий амжилтад хүрч, эрчим хүч хэмнэсэн дэлхийн нэг номерын том орон болжээ. Ирээдүйд Хятад улс эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний хувьсгал, эрчим хүчний бүтцийг өөрчлөх зэрэг арга хэмжээ авч, бүх Хятадад эрчим хүч хэмнэж, хорогдлыг багасгах болно гэжээ.

Хятад, Америкийн эрчим хүчний чуулга уулзалт бол Хятад, Америкийн эрчим хүчний хамтын ажиллагааны чухал индэр, Хятад Америкийн стратеги болон эдийн засгийн яриа уулзалтын ололт амжилтын бодит арга хэмжээ юм. Жилд нэг удаа хоёр оронд ээлжлэн хийдэг юм. Чуулга уулзалтад Үндэсний хөгжил өөрчлөлтийн хорооны орлогч дарга Жан Юн танилцуулж хэлэхдээ, өнгөрсөн 10 жилд, Хятадын эрчим хүч хэмнэх, бохирдлыг багасгах ажил илэрхий үр ашигтай болсон гэжээ.

"2000 оноос 2015 оны хооронд Хятадын нэгж бүрийн дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд эрчим хүчний хорогдол 34 хувиар буурч, хэмнэсэн эрчим хүчний хэмжээ 1 тэрбум 570 сая тонн стандарт нүүрс хэмнэж, 3 тэрбум 580 сая тонн нүүрстөрөгчийн давхар исэл бага гаргасантай тэнцжээ" гэж тэрээр тэмдэглэв.

Дэлхийн Банкны судалгаанаас үзвэл, сүүлийн 20 жилд, дэлхийн эрчим хүч хэмнэсэн нийт хэмжээний дотор Хятад улс хагасаас дээш хувийг эзэлж, дэлхийн 1-р том эрчим хүч хэмнэсэн орон болсон байна гэжээ. Үүний тухай Америкийн Эрчим хүчний яамны олон улсын хэлтсийн дарга Сандоли: 2015 онд, дэлхийн хэмжээнд, эрчим хүчний үр ашгийн ашиглалт 1.8 хувиар өсөж, өнгөрөгч 10 жилээс 2 дахин нэмэгджээ, үүнд Хятад улс гол хувь нэмэр оруулсан байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, "Бүх дэлхийн эрчим хүчний ашиглалтын хэмжээ дээшилж байгийгийн гол гавьяа Хятадад ноогдоно. Өнгөрсөн жил Хятадын эрчим хүчний үр ашгийн ашиглалтын хэмжээ 5.6 хувиар дээшилэн, өдгөө эрчим хүчний ашиглалтын стандарт нь бүх дэлхийн бүс нутгийн 30 хувьд хэрэглэгдэж байна. Харин 2010 онд энэ тоо ердөө 11 хувь байсан юм" гэжээ.

Хятадын боловсруулан тогтоосон "XIII 5 жилийн төлөвлөгөө"ний хөтөлбөрт, эрчим хүчний хэрэглээний нийт хэмжээ, үр ашгийг хяналтад авах үйл ажиллагаа хэрэгжүүлж, 2020 он гэхэд бүх Хятадын нэгж бүрийн дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хорогдлыг 2015 оны үндсэн дээр дахин 15 хувиар бууруулах болно гэжээ. Тэрээр: Энэ нь ирэх 5 жилд Хятад улс жил бүр дунджаар 3.1 хувийн эрчим хүчний хэрэглээний нэмэгдлийн хурдаар дотоодын нийт бүтээгдэхүүний жил бүрийн 6.5 хувийн нэмэгдлийн дундаж хурдыг дэмжихийг харуулж байна. Ирээдүйд Хятад улс эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний хувьсгалыг үргэлжлэн хийх болно гэжээ.

Тэр хэлэхдээ, "Хятад улс эрчим хүч хэмнэх, түүний ашиглалтын үр ашгийг дээшлүүлэх асуудлыг эдийн засаг нийгмийн хөгжлийн бүх явц, бүх талд хэрэгжүүлж, эрчим хүчний бүтцэд өөрчлөлт хийж, эрчим хүчний зорилт үүрэг, хууль дүрмийн стандартыг улам эрчимжүүлж, бүтцийн өөрчлөлтийг үргэлжлэн хийж, хоцронгуй үйлдвэрлэлийн хүчнийг орхиж, техникийн шинэчлэлийг эрчимжүүлж, эрчим хүч хэмнэх, байгаль орчныг хамгаалах аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх болно" гэжээ.
Бүртгэлийн тоо баримтаас үзвэл, Хятад, Америк хоёр орон дэлхийн эдийн засгийн нийт хэмжээний 37 хувь, эрчим хүчний хэрэглээний нийт хэмжээний 40 хувийг эзэлж, бүх дэлхийн хамгийн том эдийн засгийн цогц, эрчим хүчний хэрэглээний орон болжээ. \Сайн-Өлзий орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе