• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Монгол залуучууд ба Монгол соёл" ном Бээжингийн уншигчидтайгаа золголоо

CRI       (GMT+08:00) 2016-10-15 10:59:26

Бээжин их сургуулийн Дорно дахины утга зохиолын судалгааны төвийн профессор, докторантын жолоодогч, яруу найрагч Дулааны "Монгол залуучууд ба Монгол соёл" номыг Бээжингийн уншигчдад танилцуулах хурал буюу номын нээлт 2016 оны 10-р сарын 14-нд Хятадын Төвийн Үндэстний Их Сургуульд боллоо.

Энэхүү хуралд Хятадын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, бизнес эрхлэгчид, Бээжинд сурч амьдарч байгаа Монгол залуусын төлөөлөл гээд нийт хэдэн зуун хүн оролцсон байна.

Дулаан профессорын энэхүү ном нь хорь гаруй бүтээлээр бүрдэж, орчин одоо цаг эриний даяаршил, хотжилт, хүсэл мөрөөдөл болон соёлын цар хүрээ жижгэрэх, туйлшрах зэрэгт Монгол залуус маань хэрхэн зохицох тухай агуулгыг хамруулж, Монгол залуусын дунд оршиж буй идэвхтэй болон назгай зүйлд чиглүүлэн, шинэ цаг эринд Монгол залуу багачуудынхаа эрүүл саруул өсөж томоожиход анхаарал хандуулж, үндэстнийхээ ирээдүйд санааширсан байна.

 \Хүчитбаатар, Сандаг нар мэдээллээ\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе