• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Бангладешийн ерөнхийлөгчтэй уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-10-15 15:25:09

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 14-ний өдөр Даккад Бангладешийн ерөнхийлөгч Абдулла Хамидтай уулзжээ.

Ши Жиньпин: Хятад Бангладеш хоёр орон бол өнө удаан найрамдалт харилцаатай. Хятадын цөм болсон ашиг сонирхолтой холбогдсон асуудлаар Хятад улсыг хэлбэрэлтгүй дэмжиж ажилласаар ирсэн Бангладеш улсад Хятадын тал талархал дэвшүүлэхийн зэрэгцээ, Бангладешийн тусгаар тогтнол, бүрэн эрхээ хамгаалж, улс орныхоо тогтвортой байдал болон хөгжлийг биелүүлэхээр гаргаж байгаа хүчин чармайлтыг тууштай дэмжиж ажиллах болно. Өдгөө, хоёр орны харилцаа чухал боломжид нүүрлээд байна. Энэ удаагийн айлчлалын хугацаанд, хоёр талаараа олон чухал нийтлэг ойлголттой болж, хоёр орны харилцааг стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа болгон шат өгсүүлэхээр шийдсэн. Түүнчлэн олон салбарын хамтын ажиллагааны механизмыг боловсронгуй болгож, том чухал төслийн хамтын ажиллагааг идэвхтэй хэрэгжүүлэн, "нэг бүс нэг зам"-ын байгуулалтыг хамтаар ахиулж, хоёр ард түмэнд үр өгөөжийг нь хүртээж, бүс нутгийн хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулж ажиллахыг санал нэгтэй зөвшөөрлөө гэжээ.

Абдулла Хамид: Хятад улстай амин чухал ашиг сонирхлын асуудлаар харилцан дэмжиж, Хятад улсын хөгжил, хамтын ажиллагааны найдвартай түнш болж, олон улсын болон бүс нутгийн том чухал асуудлаарх зохицуулалтаа эрчимжүүлж ажиллахад Бангладешийн тал бэлэн гэжээ.\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе