• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Балбын ерөнхий сайдтай уулзав

CRI       (GMT+08:00) 2016-10-16 16:14:48

Хятад улсын дарга Ши Жиньпин 15-нд Энэтхэгийн Гоад Балбын ерөнхий сайд Прачандатай уулзав.

Ши Жиньпин: Хятад, Балба бол уул усаараа залгалдсан ойр дотнын хөрш юм. Дипломат харилцаа тогтоосноос хойших хагас зууны туршид олон улс байдал хэрхэн өөрчлөгдсөн ч Хятад Балбын харилцаа ямагт эрүүл тогтвортой хөгжсөөр ирлээ. Хятад улс Балбатай тогтоосон харилцаагаа дээд хэмжээнд чухалчилж байгаа бөгөөд Балбын талын хамт хөгжлийн стратегиа холбож, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, Хятад Балбын хувь заяа нэгтэй хамтын цогц болгон бүтээн байгуулахад бэлэн байна гэв.

Тэрээр: Хятад, Балба хоёр тал дээд зиндааны харилцаа, улс төрийн харилцаа холбоогоо эрчимжүүлж, бие биенийхээ амин чухал ашиг сонирхолтой холбоотой, анхаарал хандуулж буй гол чухал асуудлуудаар цаашид ч харилцан дэмжих нь зүйтэй. Түүнчлэн, дэд бүтцээр түншлэх, чөлөөт худалдааны төлөвлөлт, эрчим хүчний зэрэг салбарын хамтын ажиллагааны тухай хоёр талын тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэн, хөгжлийн хамтын ажиллагааг тууштай урагшлуулах ёстой гэсэн байна.

Прачанда: Балба Хятадын харилцаа бол энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмын үндсэнд тулгуурласан, харилцан хүндэтгэсэн, харилцан итгэлцсэн харилцаа юм. Хятадын талын элэгсэг дотно, чин үнэнч, хүртээмжтэй, уужуу багтаамжтай хөрш орнуудын бодлогыг Балбын тал өндрөөр үнэлж байна. Балбын энхийн үйл явц, гамшгийн дараах сэргээн босголт, улс орны хөгжилд оруулсан Хятад улсын асар их дэмжлэгт талархаж байна. Балба улс Хятад улсыг найдвартай хөгжлийн түншээ хэмжээн үзэж байгаа бөгөөд Хятад улстай нэн иж бүрэн түншийн харилцаа болгон хөгжүүлж, "Нэг бүс нэг зам", Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны хүрээн дэх дэд бүтцээр түншлэх бүтээн байгуулалтад идэвхтэй оролцоход бэлэн байна. Түүнчлэн олон улс, бүс нутгийн байгууллагад Хятадын талтай нягт зохицуулах, хамтран ажиллахад Балбын тал бэлэн байна гэжээ.

 

\Уртнасан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе