|
|
||
15-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Энэтхэгийн Гоа хотод Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модитой уулзлаа.
Уулзалтын үеэр Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Энэтхэгийн харилцааны хөгжлийн хандлага хүмүүсийг урамшуулж байна. Хятад, Энэтхэгийн эрүүл сайхан тогтвортой харилцаа нь Хятад, Энэтхэгийн хөгжилд төдийгүй, дэлхийн засаглал, олон улсын систем дэх хөгжиж буй улс орнуудын зүй ёсны эрх ашгийг хамгаалахад ч ашигтай юм. Бид Хятад, Энэтхэгийн стратегийн хамтын ажиллагааны агуулгыг тасралтгүй баяжуулан, хоёр орны ард түмний язгуур ашиг сонирхлоос Хятад, Энэтхэгийн харилцааны хөгжлийн их чиглэлийг барьж, өндөр дээд хэмжээний харилцаа холбоо, олон давхарга зэрэглэлийн яриа хэлцэл, солилцоогоо хэвээр хөгжүүлж, нэгдсэн ойлголтоо өргөтгөн тэлж, итгэлцлээ нэмэгдүүлэн, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ гэжээ.
Нарендра Моди: Энэтхэг, Хятад өндөр дээд хэмжээнд байнга харилцан айлчилж, стратегийн хэлхээ холбоотой ажиллаж байгаа нь ойлголцлоо нэмэгдүүлэн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд ашигтай бөгөөд энэ нь манай хоёр орон, тэрчлэн бүс нутгийн хөгжил цэцэглэлтийн хамтын ашиг сонирхолд нийцэх юм. 21-р зууныг Азийн зуун болгох явдлыг ахиулахын төлөө Энэтхэг, Хятад хоёр орон хамтын хүчин чармайлт гаргах хариуцлагатай юм. БРИКС-ийн орнууд, Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага зэрэг олон талт хүрээнд Хятадын талтай хамтран ажиллахад Энэтхэг бэлэн байгаа бөгөөд Хятад улс ирэх жилд БРИКС-ийн орнуудын удирдагчдын 9-р уулзалтыг зохион явуулахыг Энэтхэг дэмжиж байна гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |