|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпин 15-нд Энэтхэгийн Гоад Оросын ерөнхийлөгч Путинтэй уулзлаа.
Ши Жиньпин: Хятад Орос хоёр орон НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын хэрэг эрхэлсэн орон, шинээр хөгжиж буй зах зээлийн орны хувьд, НҮБ, ШХАБ, БРИКС-ын орнуудтай зөвшилцөл хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, олон улсын журмын дагуу илүү шударга, зүй зохистой хөгжлийн чиг хандлагыг хамтаар ахиулан, шинээр хөгжиж буй зах зээлийн орнууд болон хөгжиж буй орнуудын эрх ашгийг сайтар хамгаалах ёстой. Өнгөрсөн сард, Их Хорийн удирдагчдын Ханжөүгийн уулзалтын үеэр, баялаг үр дүнтэй уулзалт хийж, Хятад Оросын тал бүрийн стратегийн түншлэлийн харилцааг дээд түвшинд хөгжүүлэх талаар нийтлэг ойлголтод хүрсэн юм. Хоёр тал хэрэгжилтийн холбогдох үр дүнг цаашид ахиулах ёстой гэжээ.
Путин: Орос Хятадын дээд зиндааны болон олон салбарын хэлхээ холбоо улам эрчимжиж буйд баяртай байна. Энэ нь хоёр орны тал бүрийн стратегийн түншлэлийн харилцааны хөгжилд чухал ач холбогдолтой юм. Хятад улстай олон салбарын хамтын ажиллагаа өрнүүлэхэд Орос бэлэн байгаа бөгөөд ирэх онд БРИКС-ын орнуудын удирдагчдын 9 дэх уулзалтыг зохион явуулахад Хятад улсыг дэмжинэ. Хятад улс бол Оросын эдийн засгийн чухал түнш, Хятадын талтай хамт хоёр орны эрчим хүч, зам харилцааны дэд бүтцийн байгуулалт, сансар судлал зэрэг салбарын хамтын ажиллагаа өрнүүлэхэд Орос бэлэн байна гэжээ.
Ши Жиньпин, Путин нар Солонгосын хойгийн байдал зэрэг хамтаар сонирхож буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцжээ.\Ренчинсоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |