|
|
||
Хятад улсын дарга Ши Жиньпин 15-нд Энэтхэгийн Гоад Өмнөд Африкийн ерөнхийлөгч Жакоб Зуматай уулзав.
Ши Жиньпин: Сүүлийн жилүүдэд Хятад Өмнөд Африкийн стратегийн иж бүрэн түншийн харилцаа түргэн хөгжлөө хэвээр хадгалж, агуулга нь тасралтгүй баяжиж байна. Хятад улс Өмнөд Африкийн хамт олон салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагаагаа бодитой үр дүнд хүргэж, хоёр орны ард түмэнд улам их ашиг тус хүртээхэд бэлэн байна гэжээ.
Африкийн орнууд өөрийн орны бодит байдалд нийцсэн хөгжлийн замаар замнах, хөндлөнгийн оролцоо, хяналт эрхшээлээс ангижрахыг Хятад улс хэлбэрэлтгүй дэмжинэ гэж Ши Жиньпин онцоллоо.
Жаков Зума: Хятад улсын зохион байгуулсан "Их 20"-ийн Ханжөүгийн дээд уулзалтын амжилт, ялангуяа дээд уулзалт хөгжлийн асуудал, "Их 20"-ийн хөгжиж буй орнуудтай хамтран ажиллахыг чухалчилж байгааг Өмөнд Африк дээд хэмжээнд үнэлж байна. Өмнөд Африк Хятад улстай улам нягт хамтран ажиллахаар хичээн зүтгэх болно. Хятад улс дэд бүтэц, хүний нөөцийн бэлтгэл сургалт зэрэг салбарт дэмжлэг үзүүлсэнд баярлаж байгаа бөгөөд Хятад улс, Өмнөд Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын Йоханнесбургийн уулзалт чуулга уулзалтын хүрээнд Хятад-Өмнөд Африк, Хятад- Африкийн олон салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд бэлэн байна гэжээ.
\Навч\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |