• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БРИКС-ын болон Бенгалын булан дагуу орнуудын удирдагчдын уулзалт болов

CRI       (GMT+08:00) 2016-10-17 11:50:29

16-нд БРИКС-ын орнуудын удирдагчид болон "Бенгалын булан дамнасан олон салбарын эдийн засаг технологийн хамтын ажиллагааны санаачилга"-ын гишүүн орнуудын удирдагчдын яриа уулзалт Энэтхэгийн Гоад болов.

Хятад улсын дарга Ши Жиньпин, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди, Өмнөд Африкийн ерөнхийлөгч Жэйкоб Зума, Бразилын ерөнхийлөгч Мишел Темер, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, Шри-Ланкийн ерөнхийлөгч Сирисена, Бангладешийн ерөнхий сайд Шейк Хасина, Бутаны ерөнхий сайд Дорж, Балбын ерөнхий сайд Прачанда, Мьянмарын төрийн зөвлөх Аунг Сан Су Ки, Тайландын засгийн газрын төлөөлөгч нар хамт уулзалтад оролцов.

Хуралд оролцсон удирдагчид "БРИКС-ийн орнууд "Бенгалын булан дамнасан олон салбарын эдийн засаг технологийн хамтын ажиллагааны санаачилга"-ын гишүүн орнууд: "Боломжоор дүүрэн түншийн харилцаа" сэдвээр ярилцаж, шинэ зах зээлийн орнууд ба хөгжиж буй орнууд хамтын ажиллагаагаа хөгжүүлэх талаар хамтдаа зөвшилцлөө.

Ши Жиньпин илтгэлдээ, БРИКС-ын орнууд болон "Бенгалын булан дамнасан олон салбарын эдийн засаг технологийн хамтын ажиллагааны санаачилга"-ын гишүүн орнууд бүгдээр хөгжиж буй орнуудын том гэр бүл бөгөөд дэлхийн энх тайвныг хамгаалах, бүс нутгийн аюулгүй байдлыг сахин хамгаалах талаар хамтын хүсэл зорилттой, тухайн орныхоо эдийн засгийг хөгжүүлэх, иргэдийн аж амьдралыг сайжруулах хамтын хэрэгцээ шаардлагатай юм. "Бенгалын булан дамнасан олон салбарын эдийн засаг, технологийн хамтын ажиллагааны санаачилга"-ын гишүүн орнууд бүгдээр Хятад улсын сайн анд, сайн хөрш, сайн түнш бөгөөд Хятад улстай урт удаан хугацаанд найрсгаар харилцаж, нягт хамтран ажилласаар ирсэн юм. Хятадын ард түмэн ба Бенгалын булангийн эрэг дагуу улс орнуудын ард түмний найрсаг сэтгэлгээ өнө удаан бөгөөд бат бэх юм гэжээ.

Хуралд оролцсон бусад орны удирдагчид, БРИКС-ын орнууд болон "Бенгалын булан дамнасан олон салбарын эдийн засаг технологийн хамтын ажиллагааны санаачилга"-ын гишүүн орнууд эдийн засгийн харилцан нөхөх тал ихтэй, хамтын ажиллагааны асар их боломжтой юм. БРИКС-ын орнууд шинэчлэлт хөгжил, ядуурлыг бууруулах талаар ярилцаж чухал ахиц гаргав. Хоёр тал дэд бүтцээр түншлэх, худалдаа хөрөнгө оруулалт, далай тэнгисийн эдийн засаг, хүмүүнлэгийн солилцоо зэрэг салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хөгжлийн хамтарсан хүч бий болгох хэрэгтэй. Харилцаагаа нэмэгдүүлэн, ашигтай арга туршлагаасаа солилцон, олон улсын үйл хэрэг дэх хамтын ажиллагаагаа нягтруулж, дэлхийн эдийн засгийн засаглалын тогтолцоог боловсронгуй болгон, сорилтын эсрэг хүчээ нэгтгэн ажиллаж, хамтын хөгжил дэвшилд хүрэх хэрэгтэй хэмээн тэмдэглэжээ.

 

\Уртнасан.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе