|
|
||
16-ны өдөр БРИКС-ын удирдагчдын 8-р удаагийн уулзалт Энэтхэгийн Гоад болж, Хятад улсын дарга Ши Жиньпин, Энэтхэгийн ерөнхий сайд Моди, Өмнөд Африкийн ерөнхийлөгч Зума, Бразилын ерөнхийлөгч Темер, ОХУ-ын ерөнхийлөгч Путин нар оролцжээ. Таван орны удирдагчид "Асуудлыг шийдвэрлэх үр ашигтай, багтаамжтай, хамтаар оролцсон төсөл байгуулъя" сэдвийн хүрээнд БРИКС-ын хамтын ажиллагаа, харилцан анхаарал хандуулж буй олон улсын болон бүс нутгийн бусад асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, өргөн нийтлэг ойлголцолд хүрсэн байна.
Ши Жиньпин "Итгэлээ хөвчлөн , хөгжлөө хамтаар хайя" гарчигтай чухал илтгэл тавьж, БРИКС-ын хамтын ажиллагааны 10 жилийн ололт амжилтыг идэвхтэй үнэлж, БРИКС хамтаар олон улсын өрсөлдөөн сорилтыг зохицуулах санаачилгаа дэвшүүлж, Хятад улс талуудтай хамтран БРИКС-ын хөгжлийн ирээдүйг төлөвлөхөд бэлэн байгаа бөгөөд бидний хамтын ажиллагаа дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжлийг хүчтэй ахиулна гэдэгт итгэн найдаж байна гэжээ.
Ши Жиньпин: Өдгөө БРИКС-ын хөгжилд ээдрээтэй, ноцтой гадны орчин тулгарч байна. Бид итгэлээ хөвчлөн, өрсөлдөөн сорилтыг хамт зохицуулах шаардлагатай. Бид өөрийн ой ухаан, хүчин зүтгэлээ гаргаж, гар гараа барин шийдвэрлэх арга замыг хайх ёстой. Тухайлбал: Нэгд, нээлттэй дэлхийг хамтаар бүтээн байгуулах. Хоёрт, хөгжлийн ирээдүйгээр хамтаар зураглах. Гуравт, дэлхийн өрсөлдөөн сорилтыг хамтаар зохицуулах. Дөрөвт, эрх тэгш шударга ёсыг хамт хамгаалах. Тавд, түншийн харилцаагаа хамт гүнзгийрүүлэх эдгээр болно гэжээ.
Моди: Энэтхэг БРИКС-ын бусад орнуудтай худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалт, банк санхүү, хөдөө аж ахуй, хотжилт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, аюулгүй байдал зэрэг салбар дахь хамтын ажиллагаа, холбогдох механизм байгуулах талаар чангатгахыг санаачилж байна гэжээ.
Зума: Өмнөд Африк БРИКС-ын бусад оронтой усны нөөц, дижитал эдийн засаг, хөрөнгө оруулах, хөрөнгө нийлүүлэх, инновац, жижиг дунд аж ахуйн нэгж, сансар огторгуй, гүн далай, сүлжээ зэрэг салбарт хамтран ажиллахыг санал болгож байна гэжээ.
Путин: БРИКС-ын хөгжил, хамтын ажиллагаа дэлхийн эдийн засгийн сэргэлтэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Бид "БРИКС-ын эдийн засгийн түншийн стратеги"-ыг сайтар хэрэгжүүлж, сэргээгдэх эрчим хүч, банк санхүү, худалдаа, хөрөнгө оруулалт, цахим худалдаа, эрүүл мэнд, боловсрол зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх ёстой. БРИКС үргэлжлэн хамтран зүтгэж, олон улсын эдийн засаг банк санхүүг засах өөрчлөлтийг хэрэгжүүлэхийг ОХУ санаачилж байна гэжээ.
Түрүүнд нь болсон бага хуралд Ши Жиньпин, Хятад улс 2017 онд БРИКС-ын даргалагч улс болох бөгөөд ирэх 9-р сард Фүжяний Шямэнь хотод БРИКС-ын удирдагчдын 9-р удаагийн уулзалт болно гэж мэдэгджээ.
Тус хуралд "Гоа-гийн тунхаг"-ийг нийтэлсэн юм.
\Сарантуяа\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |