• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Мьянмарын зөвлөх сайдтай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-10-17 16:07:44

Хятад улсын дарга Ши Жиньпин 16-ны өдөр Энэтхэгийн Гоа хотноо Мьянмарын зөвлөх сайд Аун Сан Суу Куйтай уулзав.

Ши Жиньпин: Хатагтай Аун Сан Суу Куй 8-нд Хятад улсад айлчлах үедээ Хятад Мьянмар хоёр талын шинэ цаг үеийн иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны тухай чухал нийтлэг ойлголтод хүрчээ. Хоёр тал холбогдох нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, стратегийн солилцоогоо чангатгаж, дээд давхаргын хэлхээ холбоотой байна. Ашиг сонирхлоо нэгтгэж, харилцан ашигтай хамтран ажиллаж, одоогийн том төслүүдийг даруй хэрэгжүүлж, аж үйлдвэрийн парк, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөдөө аж ахуй усан ашиглалт, боловсрол эм эмнэлгээ зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, аялал жуулчлал, буддын шашин, орон нутгийн солилцоо хамтын ажиллагааг өргөтгөн, хоёр орны ард иргэдийн сэтгэл санааны үндэс суурийг бататгах хэрэгтэй гэжээ.

Аун Сан Суу Куй: Мьянмар Хятадын найрамдал урт удаан түүхтэй, хоёр ард түмний сэтгэл зүрхэнд гүнээ суугдсан. Мьянмар Хятад улсыг чухал хөршөө гэж үздэг. Хоёр талын дээд давхаргын хэлхээ холбоо маш чухал. Хятад улс урт хугацааны турш Мьянмарт их тус дэмжлэг үзүүлсэнд Мьянмар баярлан талархаж байгаа бөгөөд цаашид хоёр орны харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэн, холбогдох төслүүдийг хэрэгжүүлэхэд бэлэн байна. Энэ нь хоёр орны ашиг сонирхолд нийцэх юм гэжээ.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе