|
|
||
"Хөх тэнгэр хөдөө нутаг" нүүдэлчний анхны дуу хөгжмийн наадам 16-нд Шанхай хотын зүлэгт талбайд боллоо. Энэ нь Хятадын Шанхайн олон улсын 18-р урлагийн наадмын арга хэмжээний бүрэлдэхүүн хэсэг юм.
Энэ удаагийн хөгжмийн наадам "Үндэстний хөгжмийг олон улсын болгох" уриан дор болсон бөгөөд 2016 оны Хөлөнбуйрын олон улсын нүүдэлчний хөгжмийн наадам брэндийн үргэлжлэл юм.
Наадмын найруулагч Ли Дүн: Энэ концертод монгол, орчоон, эвенх, дагуур, манж, түвд зэрэг үндэстний алдарт дуучид оролцон, нүүдэлчин үндэстний язгуур урлагийн гайхамшгийг харууллаа. Энэ удаагийн боломжийг ашиглан, гадаад дотоодын хөгжмийн хорхойтнуудад Хятадын уламжлалт дуу хөгжмийг танилцуулан, хөдөө талын дуу хоолойг хот, дэлхий дахинд тараахыг хүсэж байна гэжээ.
Энэ удаагийн хөгжмийн наадамын уран бүтээлчид гол нь 2016 оны Хөлөнбуйрын олон улсын нүүдэлчдийн хөгжмийн наадамд оролцсон хүмүүс бөгөөд "Хөх тэнгэр хөдөө нутаг" хэмээх язгуур урлагийн хөгжмийн CD гаргах хамт олон юм. Зургаа удаа Грэммийн шагналын эзэн болсон хятад удамтай Америкийн харьяат Данел Хү энэ хамт олноо дагуулан удирдаж, 2018 оны Грэммийн хөгжмийн шагналд өрсөлдөхөөр бэлтгэж байна.
\Сарантуяа\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |