• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шэньжөү 11 сансрын хөлгийг амжилттай хөөргөлөө

CRI       (GMT+08:00) 2016-10-17 08:25:15

Бээжингийн цагаар 10-р сарын 17-ны 7 цаг 49 минутад Тяньгүн 2-той залгалдах үүрэг гүйцэтгэх Шэньжөү 11 сансрын хөлөг Жючуаний дагуул хөөргөх төвөөс хөөрч товлосон тойрог замдаа орж, сансрын 2 нисгэгч сансрын аяллаа эхлүүллээ. Энэтхэгт БРИКС-ын орнуудын удирдагчдын 8 дахь уулзалтад оролцож байгаа ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин даруй баярын цахилгаан ирүүлж баяр хүргэсэн байна.

ХКН-ын төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, ХКН-ын төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, ХКН-ын Төв хорооны нарийн бичгийн даргын нарын газрын дарга Лю Юньшань нар Бээжинд нисэх онгоц хөөргөх байдалтай газар дээр нь танилцжээ.

Ши Жиньпин баярын цахилгаандаа, Шэньжөү 11 сансрын хөлгийг амжилттай хөөргөсөн тухай баяртай мэдээ сонслоо. Судлан бүтээх ажилд оролцсон бүх эрдэмтэнд, мөн сансрын нисгэгчдэд халуун баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна гэжээ.

Тэрээр: Тяньгүн 2 болон Шэньжөү 11 нисгэгчтэй нислэгийн үүрэг нь манай орны сансрын нисэгч сансар огторгуйд дунд урт хугацаанд амьдарч ажиллах боломж бүрдүүлэх болно. Мөн олон улсын шинжлэх ухаан технологийн хөгжил, дээд шинэ технологийн хөгжлийн хандлагыг тодорхойлсон сансрын шинжлэх ухаан, хэрэглээний үүргийг гүйцэтгэх болно. Энэ нь манай орны нисгэгчтэй сансрын төсөлд шинэ ахиц гарахыг бэлгэдэж байна гэжээ.

7 цаг 30 минутад Шэньжөү 11 нисгэгчтэй сансрын хөлгийг ачсан пуужин хөөрч сансрын хөлгийг товлосон тойрог замд нь оруулсан байна.

7 цаг 49 минутад нисгэгчтэй сансрын төслийн ерөнхий командлагч Жан Иөү Шя, Шэньжөү 11 нисгэгчтэй сансрын хөлгийг хөөргөх ажил бүрэн дүүрэн амжилттай боллоо гэж мэдэгдсэн байна.

Төлөвлөгөө ёсоор, Шэньжөү 11 нисгэгчтэй сансрын хөлөг тойрог замд байх хугацаандаа Тяньгүн 2 сансрын орон зайн лаборатортой холболт хийж, сансрын 2 нисэгч Тяньгүн 2 сансрын орон зайн лабораторид орж шинжлэх ухаан, техникийн туршилт хийх болно.

\Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе