• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин дарга Шри Ланкийн ерөнхийлөгчтэй уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-10-17 15:02:31

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 16-ны өдөр Гоад Шри Ланкийн ерөнхийлөгч Сирисенатай уулзав.

Ши Жиньпин, Хятад Шри Ланка дээд давхаргын хэлхээ холбоо, улс төрийн харилцааг баталгаажуулж, үндсэн ашиг сонирхлын асуудлаар харилцан дэмжих ёстой. Шри Ланка "нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож байгааг Хятад улс дэмжиж байна. Тус оронтой хамт "нэг бүс нэг зам"-ын хүрээнд ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна. Хоёр тал худалдаа, далайн боомтын үйл ажиллагаа, аж үйлдвэрийн парк, үйлдвэрийн чадавх, иргэний амьжиргааны салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Коломбо боомтын хот, Хамбантота боомтын 2 дахь ээлжийн барилга байгууламжийн төслийг урагшлуулах ёстой. Ирэх жил болох хоёр орны дипломат харилцаа тогтоосон 60 жилийн ойн арга хэмжээг сайтар зохион байгуулж, орон нутаг, буддын шашин, залуус, хэвлэл мэдээллийнхний солилцоо өрнүүлэхийг урамшуулах ёстой. Олон талт хүрээнд зохицуулалт хамтын ажиллагааг эрчимжүүлж, олон улс бүс нутгийн үйл хэрэгт харилцан дэмжих ёстой гэв.

Сирисена: Шри Ланка Хятад хоёр орны харилцаан өнө удаан түүхтэй, шинэ байдалд улам ид хөгжиж байна. Хятадын засгийн газар, ард түмний Шри Ланкад үзүүлсэн дэмжлэгт талархаж буй бөгөөд Нэг Хятад улсын бодлогыг баримталж, олон улс бүс нутгийн үйл хэрэгт зохицуулалтаа эрчимжүүлэхэд бэлэн байна. Мөн Хятад улстай хамт том төслүүдийг даруй хэрэгжүүлж, Хятадын аж ахуйн нэгжүүдийн Шри Ланкад хөрөнгө оруулахыг дэмжиж байна гэв. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе