| |
|
|||||||||
|
||

БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны Улс төрийн газрын дарга Гү Имин тэмцээнийг нээж үг хэлэв
"Ая дууны эгшиг өргөж, Авьяас чадвараа сорьё" уриан дор болсон Монгол оюутнуудын хятад дуу дуулаачдын 5-р уралдаан 10-р сарын 15-нд Улаанбаатар хотод боллоо. Күнзийн Төв институт, БНХАУ-ын хятад хэлийг түгээн дэлгэрүүлэх улсын албанаас санаачилж, МУИС-ын Күнзийн институт зохион байгуулж, Хятад Монголын соёл боловсролын сангийн дэмжсэн энэ тэмцээн МУ-д тав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм.
Урьдчилсан шалгаруулалтаар тунаж үлдсэн 20 дуучнаас Улаанбаатарын Их Сургуулийн оюутан Г.Бямбасанжаа 97.38 оноогоор 1-р байр, МУИС-ын оюутан Н.Ганчимэг 95.13 оноогоор, БХИС-ын оюутан В.Ундармаа 94 оноогоор тус тус 2-р байр эзэлсэн байна.
БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны Улс төрийн газрын дарга Гү Имин тэмцээнийг нээж үг хэлэн, 1-р байр эзэлсэн оюутанд шагнал гардуулсан байна.

ШУТИС-ын оюутан Х.Бямбасүрэн

СЭЗИС-ын оюутнууд

МУИС-ын оюутан Э. Анужин

ШУТИС-ын оюутан Б.Жанчивдорж

МУИС-ын оюутан В.Ундармаа

ШУТИС, СЭЗИС шилдэг зохион байгуулагчаар шалгарав

Шилдэг удирдагч багш нар

Тусгай байр эзэлсэн оюутнууд

3-р байр эзэлсэн оюутнууд

2-р байр эзэлсэн оюутнууд

1-р байр эзэлсэн оюутан Г.Бямбасанжаа
\Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч М.Цэцэн\
![]() Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
| Цааш>> |
| © China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |