• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Жан Дэжян Монгол улсын УИХ-ын дарга М.Энхболдтой уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-10-18 21:10:50

ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, БХАТИХ-ын байнгын хорооны дарга Жан Дэжян 18-нд АИХ-ын ордонд, "2016 оны ХКН болон дэлхийн яриа уулзалт"-д оролцож, Хятадад айлчилж байгаа Монгол улсын Ардын намын дарга, Монголын УИХ-ын дарга М.Энхболдтой уулзсан байна.
  
Жан Дэжян: Эдүгээ Хятад Монголын харилцаа улам хөгжиж байна. Энэ удаагийн айлчлалын үеэр, Ши Жиньпин дарга тантай уулзаж, хоёр нам, хоёр орны харилцааг хөгжүүлэх талаар санал бодлоо солилцож, нийтлэг ойлголтод хүрсэн. Энэ нь хоёр орны тал бүрийн стратегийн түншлэлийн харилцааны хөгжлийг цаашид ахиулах нь лавтай. БХАТИХ Монголын УИХ-тай байх найрсаг хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлж, хоёр орны удирдагчдын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хамт хэрэгжүүлж, хоёр орны харилцааг шинэ үе шатанд гаргахад Хятад улс бэлэн байна гэжээ.
   
Хоёр орны парламентын харилцааг бүх талаар гүнзгийрүүлж, Монгол Хятадын харилцааг цаашид хөгжүүлнэ гэдгээ М.Энхболд илэрхийлжээ.

\Ренчинсоо\
  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе