• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ХОУР, Фүжяний ухуулах хэлтэстэй хамтран ажиллана

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-10-19 10:25:42

18-нд Фүжяний Фүжөү хотод ХОУР хийгээд ХКН-ын Фүжянь мужийн намын хорооны ухуулах хэлтэс гадаад ухуулгын стратегийн хамтын ажиллагааны харилцаа тогтоох тухай бүдүүвч гэрээнд гарын үсэг зурах ёслол болов. ХОУР-гийн дарга Ван Гэн Нянь болон Фүжянь мужийн намын хорооны байнгын гишүүн, ухуулах хэлтсийн дарга Гао Шян уг ёслолд оролцож, хоёр тал гарын үсэг зурахад байлцав.



Гарын үсэг зурах ёслол болохоос өмнө, ХОУР-гийн дарга Ван Гэн Нянь, ухуулах хэлтсийн дарга Гао Шянтай уулзах үедээ: ХОУР нь тусгайлан олон улсын хэмжээнд мэдээ мэдээлэл цацдаг төвийн мэдээллийн хэрэгслийн хувьд, Фүжянь мужийн намын хорооны ухуулах хэлтэстэй гадаад ухуулгын стратегийн хамтын ажиллагаа өрнүүлэх шинэ боломж, индэр нээж, нягт харилцан, бодитоор хамтран ажиллаж, 65 хэлээр нэвтрүүлгээ цацдаг, долгионы бүх байраар нэвтрүүлгээ цацдаг, 130 гаруй радиотой хамтран ажилладаг, гадаадын 100 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтран ажилладаг зэрэг олон улсын хэмжээнд мэдээ мэдээлэл дамжуулдаг эх сурвалжийн давуу талаа гүйцэд ашиглаж, эх хэлээр нь уламжлах, орон нутагт нь уламжлах, ерөнхийлөн уламжлах, хамтран уламжлах зэргийг идэвхтэй хэрэгжүүлж, дэлхий дахинд Фүжяний түүхийг сайтар түгээж, Фүжянь мужийн нийгэм, эдийн засаг, соёлын хөгжлийг гадагш гаргахын төлөө хичээн үйлчилж, Фүжянь мужийн хөгжилд олон улсын мэдээллийн сайн сайхан орчин бүрдүүлж өгөх болно гэжээ.

Ухуулах хэлтсийн дарга Гао Шян: ХОУР-гийн олон төрлийн хэл, мэдээллийн олон хэрэгслээр уламжилдаг давуу байдлыг ашиглан дэлхий дахинд Фүжянийг ухуулан танилцуулахыг хүсэж байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе