• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Азийн хөрөнгө оруулалтын банк дэлхийн эдийн засагт бүтээлч үүрэг гүйцэтгэнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-10-19 18:05:54

Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк дэлхийн эдийн засгийн хөгжилд бүтээлч үүрэг гүйцэтгэх боломжтой гэж АНУ-ын Сангийн Яамны олон улсын асуудал хариуцсан дэд сайд Шээц 18-нд илэрхийллээ.

Тэрээр: Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк бүтээлч арга хэмжээ авч Азийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын асар их эрэлт хэрэгцээг хангах юм. Энэ нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд ашигтай гэжээ.

Энэ оны 6-р сард Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны удирдах зөвлөл тус салбарын 4 төсөл буюу нийт 509 сая ам долларын зээл олгохыг батлан зөвшөөрчээ. Энэ нь Бангладеш, Индонез, Пакистан, Тажик зэрэг орны эрчим хүч, зам харилцаа, хотын хөгжил зэрэг салбарыг хамарч байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе