• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Зүүн Хойд нутгийг хөгжүүлэх ажлын байршуулалт хийжээ

CRI       (GMT+08:00) 2016-10-19 09:18:46

10-р сарын 18-нд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Зүүн Хойд нутаг зэрэг аж үйлдвэрийн хуучин баазыг хөгжүүлэхийг ахиулах төрийн зөвлөлийн хурлыг даргалан хуралдуулж, Зүүн Хойд нутгийг цаашид хөгжүүлэх ажлын байршуулалт хийжээ.

Хурлаас "Зүүн Хойд нутгийг хөгжүүлэх стратегийн шинэ ээлжийн байршуулалт хийж, Зүүн Хойд нутгийн эдийн засгийг тогтвортойгоор сэргээх тухай олон чухал арга хэмжээ авах санал", "Зүүн Хойд нутгийг хөгжүүлэх тухай XIII 5 жилийн төлөвлөгөө"-г батлан зөвшөөрчээ.  

Ли Кэчян: ХКН-ын төв хороо, Төрийн зөвлөл Зүүн Хойд нутаг зэрэг аж үйлдвэрийн хуучин баазыг хөгжүүлэх ажлыг дээд хэмжээнд чухалчлан үзэж, Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин олон удаа чухал заавар өгсөн юм. Зүүн Хойд нутгийн эдийн засгийг хүндрэлээс гаргахыг ахиулан шинэ ээлжийн хөгжлийг бий болгох нь бүх улсын эдийн засгийн хөгжил, өөрчлөлтийг шат ахиулахад ач холбогдолтой. Бүс нутгийн зохицонгуй хөгжлийн их талд холбоотой, ард олны буяны үйл хэрэгтэй холбоотой гэдгийг холбогдох олон талууд бүрэн ойлгох хэрэгтэй. ХКН-ын Төв хороо, Төрийн зөвлөлийн байршуулалтыг эрс баримталж, намын үндсэн чиг шугамыг баримталж, хөгжлийг нэгдүгээр чухал үүрэг болгон, хөгжлийн шинэ ухагдахууныг хэрэгжүүлж, Зүүн Хойд нутгийн хөгжлийг боогдуулж байгаа илэрхий асуудлын хүрээнд өөрчлөлт шинэчлэлтэд түшиглэн хүндрэл бэрхшээлийг даван туулж, Зүүн Хойдын бүсийн амжилтыг дахин бий болгох хэрэгтэй гэжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе