• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сансрын 2 нисгэгч "Тянь Гун-2" сансрын лабораторид оров

CRI       (GMT+08:00) 2016-10-19 08:54:43

Шэнь Жөү-11- сансрын хөлөг "Тянь Гун-2" сансрын лабораторитай автоматаар холбогдсоны дараа, 19-ний өдрийн 6 цаг 32 минутын үеэр сансрын нисэгч Жин Хайпэн, Чэнь Дун нар хойно хойноосоо лабораторид оров.

Амжилттай холбогдсоноо газар дээрх удирдлагын төвт мэдэгдсэний дараа, холбогдох заавраар сансрын 2 нисгэгч хамгаалалтын бүсээ тайлж, суудлаас алгуурхан босож, буцах бүхээгийн хаалгыг дараалан онгойлгож тойрог замын бүхээгт орсон байна. Тэд тойрог замын бүхээгт даралтад хувцсаа тайлж, цэнхэр өнгөт ажлын хувцсаа солив.

Бэлтгэл ажлаа бүрэн дуусгасны дараа, сансрын нисэгч Жин Хайпэн "Тянь Гун- 2" сансрын лабораторийн хаалгыг онгойлгожээ. Дараа нь хөвмөл байдлаар "Тянь Гун-2" сансрын лабораторид оров.

Төлөвлөгөөний дагуу, тэд уг бүхээгт сансрын шинжлэх ухааны болон технологийн холбогдох туршилтуудыг явуулна.

\Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе