• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сансрын хөлөг лабораторитой холбогдон 2 нисгэгч "Тянь Гун-2" сансрын лабораторид оров

CRI       (GMT+08:00) 2016-10-19 17:48:55

10-р сарын 19-нд хоёр хоног аялсны дараа Хятадын "Шэнь Жөү-11" сансрын хөлөг "Тянь Гун-2" сансрын лабораторитай автоматаар амжилттай холбогдон сансрын нисэгч уг лабораторид орсон байна. Одоо сансрын нисгэгч Жин Хайпэн, Чэнь Дун нарын биеийн байдал сайн байна. Ирэх 30 хоногт тэд сансрын лабораторид сансрын эм эмнэлэг, шинжлэх ухааны туршилт, сансрын хэрэглээний техник, тойрог зам дахь засвар зэрэг олон туршилт хийж, мөн Хятадын сансрын нисгэгч сансар огторгуйд хамгийн урт хугацаагаар саатах түүхийг бичиглэх болно.

"Шэнь Жөү-11" сансрын хөлөг тойрог замаа 5 удаа өөрчилж, 19-ний өглөөний 3 цаг 31 минутын үеэр "Тянь Гун-2" сансрын лабораторийн ард 52 км зай барьсны дараа 8 тоннын жинтэй хоёр хүнд биет автоматаар холбогдож, нэгдмэл цогц болсон байна.
Гурван цагийн дараа, сансрын нисгэгч Жин Хайпэн, Чэн Дүн Тянь Гүн-2 сансрын орон зайн лабораторид оров.

Энэ удаагийн үүрэг гүйцэтгэх явцад, Шэнжөү-11 сансрын хөлөг анх удаагаа өргөн долгионы буухиа терминалыг нэмэгдүүлэв. Тойрог замдаа орох, холбогдох, буцах зэрэг нөхцөл байдал нэлээд ихээр өөрчлөгдөх үед, өргөн долгионы хамрах чадавх улам эрчимждэг байна.

Түүнчлэн Тяньлянь-1 хиймэл дагуулын буухиа гурван системээс бүрдсэн Шэнжөү-11-ийн гүйцэтгэх үүргийн хувьд, Space буюу орон зайд суурилсан хяналт шинжилгээний давуу тал буюу хамрах хүрээ их, хугацаа урт, хурд өндөр зэрэг онцлог улам илэрхий болж, мэдээ мэдээлэл дамжуулах, дэлхийн мэдээ холбоо, шинжлэх ухааныг түгээх туршилт зэргийг тойрог замдаа өрнүүлэхэд улам ашигтай юм. Шэнжөү-11 сансрын хөлгийн удирдамж, навигаци, хяналтын салбар системийн командлагч Лүө Гүчин сурвалжлагчид хэлэхдээ, харилцан холбох систем анх удаа оптик зүйн CCD мэдрэгчийг ашигласнаар, харилцан холбох чадавхыг үр ашигтай дээшлүүлсэн байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, "Харилцан холболтын хувьд, энэ удаад бид системдээ оптик зүйн CCD мэдрэгчээр Шэнжөү-10-ыг орлуулсан юм. Энэ мэдрэгч бол бидний харилцан холболтын нүд учир хамгийн чухал төхөөрөмж болно. Яагаад оптик зүйн CCD мэдрэгчээр Шэнжөү-10-ыг орлуулсан бэ гэвэл голцуу нисгэгчтэй сансар судлалын стратегийн гурав дахь шатны сансрын станцын системийн талаар бэлтгэхийн зэрэгцээ олон төрлийн гэрлийг эсэргүүцэх чадавхыг ихээр дээшлүүлэхийн төлөө юм" гэжээ.


 
Ирэх 30 хоногт сансрын 2 нисгэгч "Тянь Гун-2" сансрын лабораторид шинжлэх ухааны олон туршилт хийх болно. "Тянь Гун-2" сансрын лабораторийн ерөнхий дизайны инженер Жү Зүнпэн хэлэхдээ,

"Тянь Гун-2" сансрын лаборатори бол манай улсын анхны сансрын лаборатори болно. Түүний гол үүрэг нь дунд хугацаанд сансарт байрлаж, сансрын нисэгч "Шэнь Жөү-11" сансрын хөлгөөр түүнтэй холболдож, "Тянь Гун-2" сансрын лабораторид 30 хоног ажиллаж амьдрах болно. Хоёрт, ирэх жил бараа тээврийн нисэх онгоцтой холболт хийж, шатахуун нэмэх болно. Гуравт, хойшид сансрын станцад засвар хийх зэрэг холбогдох туршилт хийж, техникийн туршилт хийж өгөх болно гэжээ.

Эх сурвалжаас үзвэл, тойрог зам дахь туршилтад гар болон автомат холболтын техникийг тойрог замд ашиглах судалгаа, ургамлыг тарьж ургуулах зангилаа техникийн туршилт, үнэр амтны өөрчлөлтийн туршилт, зүрх судасны чадавхын судалгаа, нисгэгчийн харааны чадавхын судалгаа зэргийг хийх болно.

Энэ оны 10-р сарын 17-нд "Шэнь Жөү-11" нисгэгчтэй сансрын хөлгийг Ганьсү мужийн Жючуаний дагуул хөөргөх төвөөс амжилттай хөөргөсөн юм. Харин "Тянь Гун-2" сансрын лабораторийг 9-р сарын 15-нд хөөргөсөн юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе