• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Европын эдийн засаг худалдааны дээд хэмжээний уулзалт болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-10-19 17:30:05

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ма Кай 10-р сарын 18-нд Брюссельд Европын Холбооны зөвлөлийн дэд дарга Катайнений хамт Хятад Европын эдийн засаг худалдааны дээд хэмжээний 6-р уулзалтыг даргалан хуралдуулсан бөгөөд Европын Холбооны зөвлөлийн дарга Жан Клод Юнкертэй уулзжээ.   

Уулзалтын үеэр Ма Кай: Энэхүү дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан 9 жилийн турш Хятад Европын эдийн засаг худалдааны ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Энэ удаагийн уулзалтаар хоёр тал дэд бүтцээр холбогдохыг ахиулж, "нэг бүс нэг зам" санаачилга, Европын хөгжлийн стратегийн уялдаа холбоог нэмэгдүүлэн, хоёр талын геологийн заалт тэмдгийн тухай хэлэлцээрийг ахиулж, хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээг шинэ ахицтай болгож, макро бодлогын зохицуулалт, Хятад улс ДХБ-д орох үеийн хэлэлцээний 15-р заалт, дижитал эдийн засаг, орчил эдийн засаг, банк санхүүгийн хяналт удирдлага зэрэг салбарт чухал нийтлэг ойлголттой болох ёстой. Түүнчлэн яриа уулзалт нь мөн Хятад Европын удирдагчдын 18 дахь уулзалт, их 20-ын удирдагчдын Ханжөүгийн чуулга уулзалтын эдийн засгийн хамтын ажиллагааны нийтлэг ойлголтын хэрэгжилтийг ахиулж, Хятад Европын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны дараагийн шатны маршрутыг төлөвлөх ёстой гэжээ.   

Жан Клод Юнкертэй уулзах үедээ Ма Кай: Энэ удаагийн уулзалт нь хоёр тал харилцан итгэлцээ нэмэгдүүлэхийг ахиулж, ажлын гол талыг тодорхойлсон. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар идэвхтэй амжилт гаргалаа. Хятад, Европын нийтлэг ашиг сонирхол тасралтгүй нэмэгдэж, хамтын ажиллагааны олон шинэ төрөл зүйл бий болж байна. Дараагийн шатанд хөрөнгө оруулалтын гэрээний тухай хэлэлцээр, хоёр талын хөгжлийн стратегийн уялдаа холбоо, их 20-ын хүрээн дэх зөвшилцөл зохицуулалт зэрэг талаар хүч тавин ажиллах ёстой гэжээ.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе