• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс Филиппинчүүдэд маш найрсаг ханддаг гэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-10-20 15:12:59

"Хятад, Филиппин хоёр орон нь өнө удаан найрамдалтай, сайн андын харилцаатай юм. Одоо Хятад улсад  300 мянга гаруй Филиппин иргэд амьдардаг. Хятад улс Филиппинчүүдэд маш найрсаг ханддаг" гэж Хятад улсад айлчилж байгаа Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутарте Хятад улс дахь Филиппин иргэдийн төлөөлөгчидтэй өчигдөр Бээжинд уулзах үеэрээ хэллээ. 

Тэрээр хэлэхдээ, "Одоогоос мянга гаруй жилийн тэртээ буюу Испаничууд Филиппинд ирэхээс өмнө Хятад, Филиппин хоёр орон харилцаа холбоотой байсан. Хятад улс бусад орныг түрэмгийлсэн түүхгүй, тэр дундаа Филиппин улсыг огт түрэмгийлж байгаагүй. Хятад улс бидэнд маш найрсаг ханддаг боловч чанга хатуу хууль дүрэмтэй болохоор энд байгаа Филиппин иргэд та бүхэн тус орны хуулийг чанд мөрдөн, зөрчихгүй байхыг хичээх хэрэгтэй. Тэрчлэн мансууруулах бодисын наймааны хэрэгт хэрхэвч оролцож болохгүй.  Хэрэв тус хэрэгт оролцох аваас Хятад улсын хуулийн дагуу шийтгэгдэх болно" гэжээ.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе