|
|
||
Энэ он бол Хятад улсын улаан цэрэг урт замын аян дайнд ялалт байгуулсны 80 жилийн ой тохиож байна. Хятадын олон газар үзэсгэлэн, урлагийн тоглолт зэрэг төрөл бүрийн ёслон тэмдэглэх арга хэмжээ зохиож байна. 21-ний өдөр Улаан цэрэг урт замын аян дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойг тэмдэглэх цуглааныг Бээжин хотноо зохион байгуулж, нам төрийн удирдагчид, улаан цэргийн ахмад дайчдын төлөөлөл, нийслэлйин олон этгээдийн төлөөлөл, чөлөөлөх цэрэг, зэвсэгт цагдаагийн офицер дайчид зэрэг 3000 гаруй хүн оролцсон байна. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин хэлсэн үгэндээ цохон тэмдэглэхдээ "Урт замын аян дайны зориг санааг бадруулж өнөөдрийн эхлүүлж байгаа урт замын аяныг нэн сайн даван туулах хэрэгтэй" гэжээ.
Энэ өдрийн өглөөний 10 цагт ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян ой тэмдэглэх цуглаан эхэлснийг мэдэгдэхэд цуглаанд оролцогчид суудлаасаа босч төрийн дуулал эгшиглүүлсний дараа ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин үг хэллээ. Тэрээр юун түрүүнд хэлэхдээ,
"Бүгдээрээ босч, урт замын аян дайн болон олон газрын хувьсгалын тэмцэлд амь үрэгдсэн хувьсгалт дайчиддаа нэг хором дуугүй зогсож эмгэнэл илэрхийлье."
Улаан цэргийн урт замын аян дайны үед Хятад улс хагас колони, хагас феодалын нийгэмд байж, нийгмийн хямралд өртөн, Японы түрэмгийлэгчид бүдүүлгээр дайрч байжээ. Үхэл амьдралын хүндхэн сорилтын цаг үе буюу 1934 оны 10-р сараас 1936 оны 10-р сарын хооронд ХКН-ын удирдсан улаан цэрэг Японыг эсэргүүцэх далбааг өндөрт өргөж, Гоминдан намын цэргийн бүслэлтийг туулж, дэлхийн дахинд алдаршсан түмэн газрын урт замын аян дайныг хийжээ. Энэ явцдаа улаан цэргүүд 100 шахам гол мөрнийг гатлан, 40 гаруй уул нуруудыг мацаж, "Үхлийн газар" гэж нэрлэгддэг намгархаг талыг туулан, 10 гаруй мужийг дамжин, 2 түм 5000 газрын замыг өлгөж, дэлхий дахины цэргийн түүх, түүнчлэн хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхэн дэх ховор хуудсыг сөхсөн юм.
Ши Жиньпин цааш нь хэлэхдээ, "Урт замын аян дайны агуу их зориг санаа бол ХКН-ын гишүүн болон тэдний удирдсан ардын цэрэг армийн хувьсгалч төрхийг харуулсан амьд жишээ юм. Хятадын үндэстний нугарашгүй зоригийг харуулж, эх орноо хайрлах үзлийг бий болгосон үндэстний зориг санааны хамгийн дээд илрэл юм" гэжээ. Тэрээр мөн өнөөдрийн Хятад улсын хөгжил дэвшил бол урт замын аян дайнаас уламжлагдсан замнал юм. Үе үеийн хүмүүс бүгд урт замын аяныг туулж, өөр өөрийн аян замаа бий болгодог" гэж онцлон тэмдэглэжээ.
Ши Жиньпин мөн хэлсэн үгэндээ онцлохдоо "Улсаа хүчирхэгжүүлэхийн тулд армиа хүчирхэгжүүлэх хэрэгтэй. Армиа хүчирхэгжүүлж байж л улс орон амар амгалан байж чадна. Тиймийн тулд олон улс дахь Хятад улсын байр суурьтай нийцсэн, үндэсний аюулгүй болон хөгжлийн ашиг сонирхолд зохицсон замаар сэргийлэн хамгаалах болон армийн байгуулалтыг хийх хэрэгтэй" гэжээ.\Үг-6\
"Шинэ урт замын аян дайны явцад бид шинэ нөхцөл байдал дахь намын армиа хүчирхэгжүүлэх зорилтын дагуу цэрэг армийн стратегийг тууштай хэрэгжүүлэн, дэлхийн шилдэг цэрэг армийг байгуулахаар хичээх хэрэгтэй. Мөн түүнчлэн Хятадын онцлогтой орчин үеийн цэрэг дайны системийг байгуулж, цэрэг дайны мэдээллийн хүчин чадавхаа түргэн дээшлүүлж, олон улс дахь цэрэг арми, аюулгүйн хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Хятад улсын байр суурьтай нийцсэн үүрэг хариуцлагаа идэвхтэй биелүүлж, дэлхийн улс орнуудын хамт даяарчилсан харилцааг зохицуулж, дэлхийн энх тайвныг хамгаалахад улам их үүрэг гүйцэтгэх хэрэгтэй" гэжээ.
Ши Жиньпин үгийнхээ төгсгөлд хэлэхдээ "Урт замын аян дайны зориг санааг залгамжлан бадруулж, "урт замын аян дайн"-д хянуур хандахын тулд намын удирдлагыг эрчимжүүлж, намаа чанд хатуу засаж удирдан, шударга цэгц байхыг баримталж, авилга, доройтолтой эрс тэмцэж, намын удирдах төвшин болон засаг барих чадавхийг тасралтгүй эрчимжүүлж, ХКН-ыг Хятадын онцлогтой социализмын үйлсийн хэлбэрэлтгүй удирдах цөм байхыг батлах хэрэгтэй" гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |